fbpx
Skip to content Skip to footer

Хүүхдийн хувцас угаах саван

Хувцсан дээрх толбо болон хирийг угаахад зориулсан хатуу саван. Тод нягтаршсан толбо нь угаалгын машинаар угаахад арилахгүй байх магадлал өндөр байдаг. Энэхүү саванг толботой хэсэг дээр шууд үрж хэрэглэснээр толбо унах магадлал 4 дахин ихэсдэг болохыг судалгаагаар тогтоосон.

Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, парабен нөөшлөгч, синтетик үнэр болон өнгө оруулагч, силикон, цайруулагч, гэрэл цацруулагч флюресценц, бактерийн эсрэг бодис

Зориулалт: Даавуу, нейлон 

Шинж чанар: Сул шүлтлэг

Орц: Цэвэр саван (99% натри)

Онцлог 1

99% цэвэр савангийн хүчээр арилгахад хэцүү толбыг ч цэвэрлэнэ

Угаалгын машинаар угаахаас өмнө энэхүү саванг бохирдсон хэсэгт түрхэж, бага зэрэг үрснээр үр дүн өөрчлөгдөх болно! Сүүний толбо, хүнсний зүйл асгарсан гэх мэт арилгахад хэцүү толбо, бохирдлыг хүртэл 99% цэвэр саван орсон найрлагын хүчээр арилгана. arau.baby угаалгын шингэн саван эсвэл үнэргүй угаалгын шингэн савантай хамт хэрэглэхийг зөвлөж байна.

Онцлог 2

Ургамлын гаралтай, ямар ч нэмэлт бодисгүй тул айх аюулгүй

Амьтны гаралтай тос хэрэглэлгүйгээр, наргил мод болон далдуу модны тосоор хийсэн зөөлөн цэвэр ургамлын гаралтай саван.

Газрын тосны гаралтай өнгөц идэвхит бодис, синтетик үнэр болон өнгө оруулагч, нөөшлөгчөөс гадна хөөсрөлт ихэсгэх зорилгоор хэрэглэдэг тусгаарлагч бодис (sequestering agent), өнгө сэргээсэн мэт харагдуулдаг гэрэл цацруулагч флюресценц зэрэг нэмэлт бодис агуулаагүй.

Онцлог 3

Синтетик угаалгын шингэнд үл ялагдах найдвартай цэвэрлэгч хүч

Саван зөөлөн орц найрлагатай учраас хир толбыг арилгахдаа химийн гаралтай угаалгын шингэн болон нунтгаас муу биш гэж үү? Та ийм төсөөлөл авсан бол, таны төсөөлөл буруу болохыг хэлье. 

Саван, шампунь, угаалын нунтаг зэрэг цэвэрлэгээний бүтээгдэхүүний бохир арилгах хүч нь өнгөц идэвхтэй бодис гэдэг зүйлээс ихээхэн хамаарч байдаг. Өнгөц идэвхтэй бодис нь хоорондоо сайн холилддоггүй бодисын гадаргын хүчийг багасгаж, шингэн гадаргуу дээр жигд таран, тос болон бусад төрлийн бохирыг шингээх, задлах чадварыг сайжруулдаг тул бохир арилгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү өнгөц идэвхт бодисыг ихэвчлэн үйлдвэрлэхэд хялбар, өртөг бага синтетик буюу нийлэг түүхий эдээс гаргаж авдаг боловч ургамлын гаралтай түүхий эдээс мөн гарган авах боломжтой байдаг. 

arau.baby бүтээгдэхүүн нь синтетик бодис хэрэглэлгүй, 100% ургамлын гаралтай цэвэр савангаар хийдэг болно. Мөн түүхий эдээ сайтар сонгон шалгаруулж, савангийн найрлагыг бүтээгдэхүүний зорилго, онцлогт тааруулсан байдаг тул маш сайн хөөсөрч, бохирдлыг сайтар арилгах чадвартай байдаг.