Арьсыг бойжуулах арьс арчилгаа
Арьс арчилгааны суурь багана болох “арьсанд зөөлөн” “өдөр тутмын арчилгаа”-г бодитоор хэрэгжүүлэх аргачлалыг танилцуулья.
Нярайг усанд оруулах
Нярайн арьсыг нь гэмтээхгүйн тулд хангалттай хөөсөөр зөөлөн угаагаарай.
Савангийн орц нь арьсан дээр үлдэхгүй байхаар сайтар усаар урсгаарай.
Усанд оруулах хүн гарын арьс болон хумсандаа анхаараарай.
Хүүхдээ усанд оруулахдаа хуйх, дух, суга ба өвдөгний ардах үрчлээ, хурууны үзүүр хүртэл үлдээлгүй угаах хэрэгтэй. Живх болон баасны бохирдлоос болоод асуудал амархан үүсдэг өгзөг хэсгийг мөн сайтар угааж цэвэрлэх нь зүйтэй. Гарын алга дээрээ хангалттай хөөс аваад, бохирыг хөөсөөр бүрэн авч буй мэтээр төсөөлөн зөөлөн үрж угаагаарай. Эцэст нь арьсан дээр нь савангийн найрлага үлдэхгүй байхаар усаар урсгах чухал.
Цээж, гэдэсний хэсгийг зөөлөн үрж, нуруу өгзөг хэсгийг хажуу тийш харуулж байгаад угаана.
Хуруу, хөлийн үзүүр, өвдөгний арын хэсгийг үлдээлгүй угаана.
Хуйханд нь массаж хийж буй мэтээр угаана. Чихний ар тал, толгойны ар талыг марталгүй угаагаарай.
Дух, хацрыг зөөлөн хийгээд болгоомжтой угаана
Эцэст нь орцны үлдэгдэл үлдээхгүйн тулд хөөсийг маш сул даралттай шүршүүрээр урсгана.
Бүтэн биеийн хөөсөн саван
Нярайн үс толгойноос хөлийн хуруу хүртэл угааж болдог бүтэн биеийн хөөсөн саван. Нарийн ширхэгтэй хөөс нь арьсыг зөөлөн бүрхэж, эрүүл булбарай арьсыг бий болгоно. Байгалийн гаралтай тусгай найрлага нь усанд амархан зайлагддаг тул арьсны гол стресс үүсгэгч болох савангийн үлдэгдэл орцыг үлдээлгүй, арьсны өөрийнх нь байгалийн чийгийг хамгаална.
- Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, парабен нөөшлөгч, синтетик үнэр болон өнгө оруулагч, силикон
- Арьсны эмчээр нярайд аюулгүйн тест, арьсны цочролын тест, арьсны харшлын тест хийлгүүлж, хянан баталгаажуулсан
Арьсанд шаардлагагүй үлдэгдэл үлдээхгүй байх нь чухал.
Биеийн савангийн орц арьсан дээр үлдэх нь арьсны өөрийгөө хамгаалах чадварт муугаар нөлөөлөх магадлалтай байдаг. Амархан урсдаг, гулгамтгай мэдрэмж үлдээдэггүй саван нь хүүхдийн арьсны байгалийн чадварыг алдагдуулахгүйгээр, эрүүл өсөлтийг дэмждэг онцлогтой.
Гулгамтгай мэдрэмж үлдэх нь хүүхдээ тэврэх өргөх үед халтирах эрсдэл үүсгэдэг болохыг анхаарах хэрэгтэй.
Бохирыг сайтар угаадаг, гэхдээ усаар зайлахад саван нь амархан арилдаг байх гэдэг жижиг зүйл мэт боловч хүүхдийн аюулгүй байдалд чухал зүйл юм. Угаасны дараа нүдэнд харагдахуйц хөөснүүдээс гадна гулгамтгай мэдрэмж үлдэхгүй болтол саванг усаар урсгах нь чухал юм.
Нярайг чийгшүүлэх
Үрэлгүйгээр жигд тараан түрхэх чухал!
Хүүхдийн нимгэн, мэдрэг арьс нь хуурайшвал бүр илүү цочрог, эмзэг болдог. Төрөөд удаагүй үед чийгшүүлэх арчилгаа ялангуяа хэрэгтэй бөгөөд түүнээс цааш цаг агаар улирлын нөхцөл байдалд тааруулан хүүхдийнхээ арьсыг сайтар ажиглаж, шаардлагатай үед цаг алдалгүй чийгшүүлэгч тос түрхэж байгаарай. Чийгшүүлэгч түрхэхдээ хэт хүчтэй үрэлгүйгээр арьсан дээр нь жигд тараагаарай.
Усанд орсны дараа цаг алдалгүй чийгшүүлэх нь зүйтэй. Зөөлөн цочроо бага лосьоныг сонгон, бүх биед жигд түрхэн хэрэглээрэй. Цээж зэрэг түрхэх талбай том хэсгийг чийгшүүлэхдээ тосоо эхлээд хэд хэдэн газар түрхээд, дараа нь алгаараа зөөлөн тараагаарай. Нуруу, суга хэсгийг бүү орхиорой. Хүүхдийнхээ өгзөг хэсгийг сайн чийгшүүлснээр живхний тууралт болон нуралтаас сэргийлэх боломжтой.
Хөл гарын хуруу болон үрчлээтэй хэсгийг завсар орхилгүй чийгшүүлээрэй. Нүүрэн хэсэг бол дух, хамар, хацар, эрүү зэрэг хэсэгт тусад нь чийгшүүлэгч түрхвэл тараахад илүү амар байдаг. Нүдний болон амны эргэн тойрон, чихний арыг бүү мартаарай.
Нярайн сүүн лосьон
Нярай хүүхдэд зориулсан харшил үрэвсэл үүсгэдэггүй, нэмэлт бодисгүй сүүн лосьон.
Хүүхдийн эмзэг арьсны тослогийг тэнцвэржүүлэхийн тулд орц дахь 100% ургамлын тосыг өндөр шаардлагын дор сонгон шалгаруулсан.
Сайтар сунадаг ба наалдамхай биш, толигор мэдрэмжийг өгдөг тул жилийн турш хэрэглэх боломжтой.
- Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, газрын тосны гаралтай тос, силикон, парабен нөөшлөгч, этанол спирт, синтетик үнэр болон өнгө оруулагч
Нярайг өлгийдөх, хувцаслах
Хүүхдийн тань арьсанд шууд хүрэх хувцас болон өлгий нь материал сайн, сунадаг, хүрэхэд зөөлөн байвал сайн.
Хүүхдийн хувцас зэргийг угаахдаа хүүхдийнхээ арьсыг цочроох синтетик өнгөц идэвхт бодис, цайруулагч, гэрэл цацруулагч флюросент агуулаагүй, хүүхдийн арьсанд аюулгүй, зөөлөн угаалгын шингэн сонгоорой.
Хүүхдийнхээ биеийг угааж, чийгшүүлэх нь чухал гэдэгт эргэлзэх хүн үгүй биз ээ. Сараяа компанийн хамт олон үүний дээр хүүхдээ хөвсгөр зөөлөн хувцас, өлгийгөөр “өлгийдөх” нь мөн хүүхдийн арьс арчилгааны нэг хэсэг гэж үздэг аж. Учир нь хувцас болон өлгий нь биеийн саван, чийгшүүлэгчтэй адил өдөр бүр таны хүүхдийн арьсанд шууд хүрдэг зүйл юм.
Та хүүхдийнхээ хувцас болон өлгийг угаасны дараа усаар сайтар зайлсан ч гэсэн хувцас дээр угаалгын шингэн эсвэл нунтгийн найрлага үлддэг. Угаалгын шингэн доторх нефтийн гаралтай синтетик өнгөц идэвхт бодис, парабен нөөшлөгч, хадгалагч, өнгө оруулагч зэрэг нэмэлт бодисний хувцас дээрх үлдэгдэл нь хүний хөлс гарах үед уусан, арьсанд шууд хүрснээр арьсыг цочроох эрсдэл үүсдэг. Тиймд арьс арчилгааг органик биеийн саван, чийгшүүлэгч хэрэглэхээр зогсоолгүй, нэмэлт бодисгүй угаалгын нунтаг хэрэглэх нь мөн чухал юм.
Угаалгын дараа ямар зөөлөн болохыг хараарай!
САРАЯА Био Химийн Судалгааны Хүрээлэнгийн хийсэн туршилтаар синтетик угаалгын шингэн + зөөлрүүлэгчээр угаасан алчуурыг зөвхөн угаалгын шингэн савангаар угаасан алчууртай харьцуулж үзэхэд угаалгын саван хэрэглэсэн алчуурын ус шингээх чадвар өндөр байсан байна (Зураг 1). Үүнээс гадна, угаалгын шингэн савангаар угаасан алчуур нь илүү зөөлөн бөгөөд толигор болсон байна (Зураг 2).
Хүүхдээ усанд оруулсны дараа ус шингээх чадвар муу алчуураар арьсыг нь арчвал арьсан дээр чийг үлдэж, чийгийн ууршилтаар биеийн дулаан хурдан алдагддаг. Мөн хатуу алчуур нь хүүхдийн эмзэг арьсыг урах,, өвдөлт мэдрүүлэх эрсдэлтэй.
Ийм учир өдөр бүр хүүхдийн хувцас, өлгий, алчуурыг арчлах чухал юм.
Угаалгын шингэн саван
Даавуу зөөлрүүлэгч нэмэлтээр хэрэглээгүй байсан ч хувцсыг зөөлөн сэвсгэр болгодог, нэмэлт бодисгүй угаалгын шингэн саван.
Энэхүү угаалгын шингэн саван нь усанд маш сайн уусах болон урсах чанартай тул хурдан, чанартай угаах боломжийг олгодог. Мөн аливаа орц найрлага үлдэлгүй зайлагддаг.
Чийгшүүлэгч чанартай ургамлын ханд болох зуун настын ханд агуулсан.
- Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, парабен нөөшлөгч, синтетик үнэр болон өнгө оруулагч, силикон
- Арьсны эмчээр нярайд аюулгүйн тест, арьсны цочролын тест, арьсны харшлын тест хийлгүүлж, хянан баталгаажуулсан