fbpx
Skip to content Skip to footer

Нярай хүүхдийг хэрхэн усанд оруулах вэ?
Усанд оруулах давтамж, хугацаа, анхаарах зүйлс

Нярайг усанд оруулах нь хөхөөр хооллох, живх солих, бор хоол бэлдэх зэрэгтэй адил нярайн асаргааны маш чухал нэг хэсэг юм. 

Ялангуяа анхны хүүхдээ өлгийдөн авсан ээж, аавуудын хувьд усанд оруулах гэдэг дасах хүртлээ ихээхэн санаа зовоодог зүйлүүдийн нэг билээ. Энэ удаа нярай хүүхдийг усанд оруулах ач тус, давтамж, хүүхдийн биеийг угаах дарааллын талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно.

Нярайг юунд усанд оруулах вэ?​

Нярай хүүхдийг усанд оруулахдаа нярайн зориулалтын ванн эсвэл сайтар цэвэрлэсэн томхон түмпэн хэрэглэнэ. Том хүүхэд болон ээж аав өөрсдөө ордог ванн нь төрөл бүрийн нян бактери агуулж байдаг тул дөнгөж төрсөн, дархлаа султай хүүхдийг оруулж болохгүй. Хүүхдийн хүй бүрэн гүйцэд эдгээгүй буюу цөглөөгүй бол онцгой анхааралтай байх хэрэгтэй ба өрхийн эмч болон сувилагчаас зөвлөгөө авах хэрэгтэй. 

Өдөр бүр усанд оруулах ёстой юу?

Хүүхдийн ариун цэврийг хадгалахын тулд өдөр бүр усанд оруулах хэрэгтэй. Хүүхдийн бодисын солилцоо маш идэвхтэй явагдаж байдаг тул хөлрөхгүй мэт харагдаж байв ч биеэс нь хөлс болон тос маш ихээр ялгарч байдаг. Мөн хүүхэд гулгихад сүү нь биед нь наалдаж, шээж баахад нь живхний хэсгээр бохирдол нэмэгдэж байдаг.

Гэхдээ хүүхэд төрсний дараа ээж аав бүтэн нойр авч чадалгүй маш ихээр ядардаг үе билээ. Хэрвээ ээж аавын бие тамир муу эсвэл хүүхэд ааш муутай өдөр бол усанд оруулахаа завсарлаад оронд нь халуун усаар норгосон алчуураар бүтэн биеийг нь арчих байдлаар цэвэрлэж бас болно.

Юу бэлдэх вэ?​

  • 🛁Нярайн ванн: Гал тогооны угаалтуур эсвэл ванны өрөөнд байрлуулж болох том, авсаархан гэх мэт янз бүрийн төрлийн нярайн ванн бий. Гэрийн орчин, зайндаа тохируулан сонгоорой.
  • 🧼Нярайн саванНярай хүүхдийнхээ эмзэг арьсанд тохирсон саванг сонгоорой. Хөөсөрдөг төрлийн саван нь нэг гараараа хөөс гарган авах боломжтой байдаг тул нөгөө гараараа хүүхдээ барингаа хэрэглэхэд хялбар, тохиромжтой байдаг.
  • 🚿Ванны даавуу: Хүүхдийн биеийг нь нимгэн даавуугаар бүрхэнгээ усанд оруулаарай. Энэ нь хүүхдийн усанд ороогүй хэсгийг дааруулахгүйгээр дулааныг хадгалах мөн хүүхдийг тэврүүлсэн мэт сэтгэгдэл төрүүлж тайван байлгахад хэрэг болдог. 
  • 👨🏻‍🍼Алчуур: Хүүхэд усанд орсны дараа даарахаас сэргийлэхийн тулд уснаас гаргахдаа шууд ороон авах томхон ванны алчуур бэлдээрэй.
  • 👚Живх болон хувцас: Хүүхдийг уснаас гаргасны дараа цаг алдалгүй дотуур хувцсыг нь өмсүүлэхийн тулд дотуур хувцас дээр нь живхийг нь дэлгэсэн байдалтайгаар урьдчилан бэлтгээрэй. Тэгвэл усанд орсны дараа хувцсыг нь хялбархан солих боломжтой болдог.
  • 🧴Нярайн чийгшүүлэгч тос: Усанд орсны дараа хүүхдийн арьс хуурайших хандлагатай байдаг тул чийгшүүлэгч тос түрхээрэй. 

Нярай хүүхдийг хэрхэн усанд оруулах вэ?​

Алхам 1. Хүүхдийг усанд оруулах

Нярайн зориулалтын ванн хэрэглэж буй бол дундаас дээгүүр, ойролцоогоор 7/10 хүртэл бүлээн ус хийнэ. Баруун гар дээрээ хүүхдийн хүзүү хэсгийг тавьж зүүн гараараа бөгсөн хэсгийг барьж доошлуулах маягаар хөлнөөс ус руу аажмаар оруулна. Солгой гартай бол харин эсрэгээр нь хийгээрэй. Хүүхдийнхээ чихэнд ус орохоос сэргийлэхийн тулд хүзүүг нь түшсэн гарын хуруугаараа чихийг нь зөөлөн таглаарай.

Алхам 2. Бие, толгой, нүүрийг зөөлөн угаах
Хүүхдээ угаахдаа арьсыг гэмтээхгүйн тулд их хэмжээний хөөсөөр гараараа илэх маягаар зөөлөн угаах нь чухал. Угаахдаа ямар нэг бие угаагч, үрэгч хэрэглэхийг хориглох ба энэ нь нярайн арьсыг гэмтээх аюултай. 
Суга, өвдөгний ар тал, хурууны үзүүрт бохирдол үлдээхгүй байхаар анхааран угаагаарай. Цээж, гэдэсний хэсгийг хөөсөөр зөөлөн үрсний дараа, хажуу тийш нь харуулан нуруу, өгзгийг угаана. Толгойн хэсгийг массаж хийж буй маягаар угаана. Чихний ар тал, толгойны ар талыг бүү мартаарай.

Алхам 3. Хөөсийг зайлах
Хөөсөөр угаасны дараа ванны усыг асгаж, тусад нь бэлтгэсэн байсан цэвэр бүлээн усаар булхан зайлна. Угаалгын бодис үлдэхгүй байхаар сайтар зайлж угаагаарай. Хэрэв шүршүүрээр угаах бол усны хэм бүлээн болон даралт бага байхад анхаараарай.

Цээж, гэдэсний хэсгийг зөөлөн үрж, нуруу өгзөг хэсгийг хажуу тийш харуулж байгаад угаана.

Хуруу, хөлийн үзүүр, өвдөгний арын хэсгийг үлдээлгүй угаана.

Хуйханд нь массаж хийж буй мэтээр угаана. Чихний ар тал, толгойны ар талыг марталгүй угаагаарай.

Дух, хацрыг зөөлөн хийгээд болгоомжтой угаана

Эцэст нь орцны үлдэгдэл үлдээхгүйн тулд хөөсийг маш сул даралттай шүршүүрээр урсгана.

Нярайг усанд оруулахдаа анхаарах зүйлс​

🚿Усанд оруулах газар

Өрөөний болон усны температур огцом буурахгүй дулаан бөгөөд угааж байгаа хүн хөдөлж болохуйц зайтай газар сонгоорой. Заавал ванны өрөө байх албагүй ба зочны өрөө эсвэл гал тогооны өрөө байж болно. Хүүхдийн ванн байрлуулах, усанд оруулсны дараа цэвэрлэхэд хялбар, усанд оруулах ээж аавд тухтай байх эсэхийг анхаарч үзэх нь зүйтэй. 

🌡️Усны температур

37-38 хэмийн бага зэргийн бүлээн ус хэрэглэнэ. Хэрэв итгэлгүй байвал усны градус хэмжигчээр хэмжиж үзээрэй. Хүйтний улиралд өрөөний температур бага үед арай өндөр температурын ус ашиглаж болно.

Усанд оруулах хугацаа

10 минут дотор удаалгүй усанд оруулна. Хүүхдийн биеийн температур өндөр бөгөөд халуун бүлээн усанд удвал бие нь хэт халах хандлагатай байдаг тул удаан хугацаагаар оруулж болохгүй. Халуун усанд удаан хугацаагаар оруулбал хүүхдийн хүч чадал алдагдаж сульдах эрсдэлтэй.

🕣Усанд оруулах цаг

Усанд оруулах цагийг цаг агаар, улиралд тохируулан өөрчилж болно. Жишээлбэл, зуны халуун өдөр бол сэрүүн өглөө эсвэл орой, хүйтний улиралд дулаан өдрийн цагт оруулж болно. Хүүхдээ хөхүүлэхээс өмнө болон дараах нэг цагт усанд оруулахгүй байхыг анхаарна уу. Учир нь хүүхэд өлссөн үедээ муухай аашлах, хэт их хөдлөх, харин гэдэс нь цадсан үедээ бөөлжих эрсдэлтэй байдаг.

 

Бүтэн биеийн хөөсөн саван

Нярайн үс толгойноос хөлийн хуруу хүртэл угааж болдог бүтэн биеийн хөөсөн саван. Нарийн ширхэгтэй хөөс нь арьсыг зөөлөн бүрхэж, эрүүл булбарай арьсыг бий болгоно. Байгалийн гаралтай тусгай найрлага нь усанд амархан зайлагддаг тул арьсны гол стресс үүсгэгч болох савангийн үлдэгдэл орцыг үлдээлгүй, арьсны өөрийнх нь байгалийн чийгийг хамгаална. 

  • Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, парабен нөөшлөгч, синтетик үнэр болон өнгө оруулагч, силикон
  • Арьсны эмчээр нярайд аюулгүйн тест, арьсны цочролын тест, арьсны харшлын тест хийлгүүлж, хянан баталгаажуулсан 
(Удахгүй)
Хуурай арьсны