Үнэр арилгагч зөөлрүүлэгч
Нярайн угаалгын шингэн савантай хамт хэрэглэснээр илүү зөөлөн, сэвсгэр болгоно. Нимбэгийн хүчлийн хүч нь онцгүй үнэрийг арилгаж, өнгө алдан шарлахаас сэргийлж, ус шингээх чадварыг нэмэгдүүлдэг. Мөн угаалгын машин дотор бохир үүсэхээс сэргийлнэ.
*arau.baby угаалгын шингэн савнаас бусад бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэж болохгүй. Синтетик бодистой нэгдэлд орон лаг үүсэх эрсдэлтэй.
Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, парабен нөөшлөгч, синтетик үнэр болон өнгө оруулагч, силикон, цайруулагч, гэрэл цацруулагч флюресценц
Зориулалт: Даавуу, нейлон
Шинж чанар: Хүчиллэг
Орц: Нимбэгийн хүчил, калийн гидроксид, цайны навчны ханд, розмарин ханд
Хэрэглэх заавар:
– Drum угаалгын машин 6 кг хувцас тутамд 30мл
– Цилиндертэй угаалгын машин 30л тутамд 30мл
Илүү хөвсгөр зөөлөн нярайд зориулсан зөөлрүүлөгч
Хүүхдийн хөнжил, хувцас угаахдаа химийн орц ихтэй зөөлрүүлэгчээс аль болох зайлсхиймээр байгаа боловч илүү хөвсгөр зөөлөн болгохыг хүсэж буй ээж, аавуудад зориулав.
Угаалгын шингэн савантай хамт хэрэглэснээр хувцсыг илүү хөвсгөр зөөлөн болгоно. Ус шингээх чадварыг нэмэгдүүлэх тул ихээр хөлөрч байдаг нярай хүүхдийн дотуур хувцсанд ялангуяа тохиромжтой.
Дөнгөж төрсөн нярай хүүхдийн эмзэг арьсанд зөөлөн байлгахын тулд синтетик зөөлрүүлэгч найрлага (синтетик өнгөц идэвхтэй бодис), синтетик үнэр оруулагч зэрэг нэмэлт бодис хэрэглэхгүй байх дээр онцгой анхаарсан болно.
Даавуу өнгө алдахаас сэргийлж,
хуримтлагдсан бохирдлыг нэг дор цэвэрлэнэ
Өдөр бүр хүүхдийг хувцсыг хэчнээн сайн угаасан ч, хүний арьсны тослогоос болдог бохир нь даавуун дээр хуримтлагдаж байдаг. Угаалгын шингэн савантай хамт хэрэглэснээр хувцас шарлахаас сэргийлж, хувцасны эдэлгээг уртасгах болно .
Мөн хэрэглэлгүй удсан хувцас дээр хуримтлагдсан бохир болон үнэрийг нэг удаагийн хэрэглээгээр арилгана.
Хуримтлагдсан үнэрийг арилгана
Шинээр төрсөн нярай хүүхдийн бодисын солилцоо идэвхтэй явагддаг тул арьснаас нь маш их хэмжээний тос ялгарч байдаг ба энэ нь хувцас болон даавуун дээр нь хуримтлагдаж байдаг. Энэхүү арьсны тослогоос болж үүссэн энгийн угаалтаар арилдаггүй үнэр болон удаан хадгалсны дараах эвгүй үнэрийг арилгах болно.