Угаалгын шингэн саван
Ургамлын гаралтай нэмэлт бодисгүй цэвэр саван дээр 100% лаванда цэцэг болон гааны тосыг хийн анхилуун үнэрийг шингээсэн. Угаах болгонд байгалийн анхилуун үнэр таны амьдралыг бүрхэн авах болно.
Зөөлрүүлэгчгүй байсан ч зөөлөн сэвсгэр болгон даавууны ус шингээх чадварыг сэргээнэ. Хүүхэд болон эмзэг арьстай хүмүүс болон хүүхдийн дотуур хувцас угаахад хэрэглэхийг зөвлөж байна.
Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, парабен нөөшлөгч, синтетик үнэр болон өнгө оруулагч, силикон
Зориулалт: Даавуу, нейлон
Шинж чанар: Сул шүлтлэг
Орц: Цэвэр саван (Тосны хүчил кали 30%)
Хэрэглэх заавар:
- (Drum угаалгын машин) 6 кг хувцас тутамд 50мл
- (Цилиндертэй угаалгын машин) 30литр тутамд 50мл
Сэвсгэр болгож, шингээх чадварыг сэргээнэ
arau. угаалгын шингэн саван нь зөөлрүүлэгч хэрэглээгүй байсан ч хувцас, алчуур, даавуун живхийг зөөлнөөр угаан, даавууны өөрийн сэвсгэр байдал, шингээх чадварыг сэргээх болно.
Хүүхдийн болон эмзэг арьстай хүний арьсанд шууд хүрч байдаг дотуур хувцас зэргийг угаахад зохимжтой.
Өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй торго мэт зөөлөн намирсан чанар
arau. угаалгын шингэн саван нь синтетик орцтой угаалгын шингэнтэй харьцуулсан судалгаагаар хувцсыг илүү сэвсгэр, зөөлөн бөгөөд толигор болгодгийг тогтоогдсон байна.
Синтетик нэмэлт бодисгүй
100% ургамлын гаралтай
Амьтны гаралтай өөх тос хэрэглэлгүй, наргил болон далдуу модны тосоор хийсэн цэвэр ургамлын гаралтай зөөлөн савангаар хийсэн.
Синтетик гадаргуу идэвхтэй бодис, цацруулагч флюресцент бодис, цайруулагч бодис, үнэрт оруулагч, өнгө оруулагч, хадгалагч бодис агуулаагүй. Мөн нь тусгаарлагч эдетат (металл ион тусгаарлах бодис) агуулаагүй болно.
Синтетик угаалгын шингэнд үл ялагдах найдвартай цэвэрлэгч хүч
Саван зөөлөн орц найрлагатай учраас хир толбыг арилгахдаа химийн гаралтай угаалгын шингэн болон нунтгаас муу биш гэж үү? Та ийм төсөөлөл авсан бол, таны төсөөлөл буруу болохыг хэлье.
Саван, шампунь, угаалын нунтаг зэрэг цэвэрлэгээний бүтээгдэхүүний бохир арилгах хүч нь өнгөц идэвхтэй бодис гэдэг зүйлээс ихээхэн хамаарч байдаг. Өнгөц идэвхтэй бодис нь хоорондоо сайн холилддоггүй бодисын гадаргын хүчийг багасгаж, шингэн гадаргуу дээр жигд таран, тос болон бусад төрлийн бохирыг шингээх, задлах чадварыг сайжруулдаг тул бохир арилгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү өнгөц идэвхт бодисыг ихэвчлэн үйлдвэрлэхэд хялбар, өртөг бага синтетик буюу нийлэг түүхий эдээс гаргаж авдаг боловч ургамлын гаралтай түүхий эдээс мөн гарган авах боломжтой байдаг.
arau. бүтээгдэхүүн нь синтетик бодис хэрэглэлгүй, 100% ургамлын гаралтай цэвэр савангаар хийдэг болно. Мөн түүхий эдээ сайтар сонгон шалгаруулж, савангийн найрлагыг бүтээгдэхүүний зорилго, онцлогт тааруулсан байдаг тул маш сайн хөөсөрч, бохирдлыг сайтар арилгах чадвартай байдаг.
Хэрэглэхэд хялбар, амархан уусдаг шингэн саван
Шингэн саван тул шууд угаалгын машинд хийх боломжтой.
Усанд амархан уусч сайтар угаадгаас гадна хурдан зайлагддаг.
Нунтаг болон хатуу төрлийн саван нь хөөсөрүүлэх шаардлагатай байдаг бол arau. угаалгын шингэн саван нь хөөсрүүлэх шаардлагагүй, хэрэглэхэд хялбар.