fbpx
Skip to content Skip to footer

Уудаг салат “Кэнко но Аожирү”

Ногооны хаан КЭЙЛ-ээр хийв

Аожирү нунтагны үйлдвэрлэлээр Японы хамгийн том дагнасан компани болох SASAKI FOOD Co.,Ltd-гийн үйлдвэрлэсэн Кэнко но Аожирүг танд хүргэж юм.

Энэхүү бүтээгдэхүүнийг өдөрт 1-2 уутыг хэрэглэснээр насанд хүрсэн хүний хүнсний ногооноос авах ёстой амин дэм, эрдэс бодисын хэрэгцээг дэмжих боломжтой. Кэнко Но Аожирү нь эрүүл амьдралд хэрэгтэй хүнсний ногооны шим тэжээлийг хялбараар авах боломжийг таньд олгоно.

60г (3г х 20 ширхэг)

Онцлог 1

Шим тэжээлээр баялаг кэйл

Кэйл нь кали, кальци, витамин B, C, K гэх мэт олон төрлийн эрдэс бодис, амин дэмийг агуулдаг өндөр шим тэжээлтэй, ногооны хаан хэмээгддэг ногоо юм. Тиймээс ч шим тэжээл өгөх зорилготой аожирүд хамгийн таарах ногооны нэг юм.

Уураг

Ногооны эслэг

Эрдэс бодис

  • Кальци
  • Төмөр
  • Магни
  • Манган
  • Кали
  • Рин
  • Натри
  • Цайр

Витамин

  • β-каротин (A)
  • Витамин B1
  • Витамин B2
  • Ниацин (B3)
  • Пантотены хүчил (B5)
  • Витамин B6
  • Биотин (B7)
  • Фолийн хүчил (B9)
  • Витамин C
  • Витамин E
  • Витамин K

Бусад

  • Каротенойд
  • Полифенол
  • Хүхэрт органик нэгдэл
  • Нимбэгийн хүчил
  • Хлорофилл


26 төрлийн шим тэжээл агуулдаг

Онцлог 2

Ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ

Аожиру, баяжуулж хийсэн ногооны эслэг болон олигосахарид нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, гэдэс доторх эрүүл бичил биетийн өсөлтийг дэмжих ач тустай.

Ногооны эслэг болон олигосахарид нь төрөл бүрийн ургамал ногоо дотор агуулагддаг ба гэдэс доторх эерэг бактерийн хоол тэжээл болдог тул гэдэсний эрүүл мэндийг сайжруулж, хоолны шим тэжээлийг шингээх, боловсруулах чадварыг дээшлүүлдэг.

Ингэснээр хүний дархлааг дэмжих, хоолны дуршлыг багасгаж тогтворжуулах, өтгөн хаталтаас сэргийлэх, цусан дахь сахарын хэмжээг багасгах зэрэг эерэг нөлөөг үзүүлдэг.

Онцлог 3

Японд ургуулж, Япон стандартаар үйлдвэрлэсэн

Кюшү арал

Бид Японы баруун өмнөд байрлах Кюшү аралд, Япон стандартын дагуу тарьж ургаалсан кэйлийг ашиглан үйлдвэрлэж байна. Дулаан уур амьсгал, үржил шимт хөрсөөрөө алдартай Кюшү нь шим тэжээлээр баялаг ногоог ургуулахад хамгийн тохиромжтой газар юм.

Шинэ ургац мэт​

Жилийн эхэнд тариалалт хийн, зуны эхэнд хураадаг ба хураасан даруйдаа түргэн шуурхай тээвэрлэснээр, өдөр алдалгүй ногоог шинээр нь ашигладаг. Үйлдвэрт ногоог сайтар хатаасны дараа нарийн нунтаглаж амт болон тэжээллэг чанарыг хадгалж, шинэ ногоо мэт амтлаг аожирүны найрлага үүсдэг.

Хэрэглэхэд амар​

Нарийн ширхэгтэй нунтаг нь шингэн дотор хийхэд нэг газраа бөөгнөрөн уусдаггүй асуудал үүсдэг. Бид аожирүг шингэнд амархан уусдаг болгохын тулд, нарийн ширхэгтэй нунтгийг сул хүчтэй бүхэл болгодог технологи ашигладаг. Ингэснээр хүчтэй сэгсрэх, удаан холих зэрэг хүч чармайлт хэрэггүйгээр хялбархан хэрэглэх боломжтой болдог.

Өндөр стандарт​

Аожиругийн багц бүрийг таны гарт хүрэхээс өмнө металл илрүүлэлт зэрэг орчин үеийн хяналтын технологи ашиглан нарийн шалгалтыг хийдэг. Балга бүр нь амттай төдийгүй аюулгүй, чанарын өндөр стандартыг хангасан бүтээгдэхүүнийг танд хүргэж байна