fbpx
Skip to content Skip to footer

Нярайн арьсыг хуурайшилт ба үрэвслээс хэрхэн хамгаалах вэ?

Нярай хүүхдийн арьс маш мэдрэмтгий байдаг. Ялангуяа төрснөөс хойш 2 долоо хоног гадны өдөөлт, хуурайшилтанд өртөмтгий байдаг. Цаашлаад, нярайн тослогийн шүүрэл их байдаг үеийг давсан 3-5 сартай хүүхдүүд хуурайшилтын асуудалтай тулгардаг. Тиймд хүүхдийн арьсыг зөв арчлан, хамгаалах нь нэн чухал.

Хүүхдийн арьс яагаад хуурайшдаг, хуурайшихад юу болдог, хуурайшилтаас сэргийлэх арьс арчилгааны талаар энэхүү нийтлэлдээ тайлбарлах болно.

  • Нярайн арьс хуурайшиж үрэвсдэг үндсэн 3 шалтгаан
  • Хуурайшилтын шинж тэмдэг, хэлбэрүүд
  • Хүүхдийн арьсыг хуурайшихаас хамгаалах нь
  • Арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгох шалгуур

Нярайн арьс хуурайшиж үрэвсдэг үндсэн 3 шалтгаан

Нярайн арьс хуурайшиж, арьсны асуудал үүсгэдэг физиологийн гурван шалтгаан бий. 

1) Төрсний дараа арьсыг бүрхсэн байдаг “верникс” удалгүй алга болдог

Хүүхэд хуурай арьсыг бүрхсэн хэмээх цагаан эд “Верникс” бол эхийн хэвлий дэх хүүхдийн арьсыг бүрхэж байдаг бодис юм. Энэ нь тослог (липид) болон уснаас бүрдэх ба чийгшүүлэгч, бактерийн эсрэг үйлчилгээтэй тул арьсыг хуурайшихаас хамгаалдаг. Верникс нь төрснөөс хойш 24 цагийн дотор алга болдог.

Верникс алга болсноор хоёр долоо хоног хүртэл хугацаанд хүүхэд гадны өдөөлт, хуурайшилтанд маш мэдрэмтгий болдог тул хуурайшилт, арьсны асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх чухал хэрэгтэй. Үүний тулд арьсыг чийгтэй байлгах, чийгшүүлэх арга хэмжээ  авах нь зүйтэй.

 

2) Хүүхдийн арьс нимгэн, хамгаалалтын функц нь дутуу хөгжсөн байдаг

Төрсний дараах хүүхдийн арьс насанд хүрсэн хүнийхээс хоёр дахин нимгэн байдаг. Нимгэн арьсны өөрийгөө хамгаалах чадвар муу байдаг тул гадны нөлөөнд өртөмтгий, амархан хуурайшдаг, эмзэг байдаг. Арьсны хамгаалалтын функц нь хоёр үндсэн үүрэгтэй.

  • Бие махбодийг хортой бодис, хэт ягаан туяа, нян гэх мэт бичил биетээс хамгаалах
  • Биеийн усыг их хэмжээгээр гадагшлуулахаас сэргийлж, арьсыг хуурайшуулахаас сэргийлэх

3) Арьсыг хамгаалдаг чийгшүүлэгч дутмаг байдаг

Арьсны эвэрлэг давхаргын эсүүдийн хооронд орших керамидууд ба эсэд агуулагдах байгалийн чийгшүүлэгч хүчин зүйлс (гол төлөв амин хүчлүүд) нь арьсыг хуурайшихаас хамгаалдаг. Нялх хүүхдийн арьс нимгэн, хөгжөөгүй тул эдгээр хоёр зүйл бага, бие доторх шингэн арьсаар дамжин амархан ууршдаг.

Таны арьсыг хуурайшихаас хамгаалдаг гурван үндсэн чийгшүүлэгч хүчин зүйл байдаг.

  • Байгалийн чийгшүүлэгч хүчин зүйл (NMF): Эвэрлэг давхаргын эсүүдэд агуулагдах ба эвэрлэг давхаргын чийгийг хадгалах үүрэгтэй. Бүрэлдэхүүний 40 орчим хувь нь амин хүчлүүд юм.
  • Эс хоорондын тослог (липид): Эвэрлэг давхаргын эсүүдийг холбох үүрэг гүйцэтгэдэг. Керамид гол найрлага.
  • Тослог бүрхэвч (Sebum film): Арьсны гадаргуу дээр байдаг тослог бүрхэвч. Энэ нь чийгийг ууршуулахаас сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг.

Хуурайшилтын шинж тэмдэг, хэлбэрүүд​

Та хүүхдийн арьс цаанаасаа л шинэхэн, булбарай, толигор гэж төсөөлж магадгүй. Гэвч үнэндээ нялх хүүхдийн арьс янз бүрийн асуудалд өртөмтгий байдаг. Зарим тохиолдолд энэ нь экзем болон атопийн дерматит зэрэг хүүхдийн эсвэл арьсны эмчид үзүүлэх шаардлагатай арьсны асуудал болж хувирдаг.

Арьс барзайх, ширүүн хатуу болох

Арьс барзайх, ширүүн хатуу болох нь арьсны өөрийн хамгаалах чадвар гүйцэд хөгжөөгүй нялх хүүхдэд тохиолддог нийтлэг асуудал юм. Ялангуяа төрснөөс хойш 2-3 хоногийн дараа арьс хуурайших, гуужих нь байгалийн жам ёсны үзэгдэл тул санаа зовох хэрэггүй. Хүүхэд шинэ ертөнцөд мэндэлж, анх удаа гадны агаарт өртөх үед хүүхдийн хамгийн дээд давхаргын арьс хатаж, унадаг.

Энэ нь ихэвчлэн хэдэн долоо хоногийн дотор (заримдаа нэг сар хүртэлх хугацаанд) арилдаг. Хэрэв үүнээс удаан хугацаагаар үргэлжилбэл эсвэл зөвхөн нэг хэсэгт илэрвэл арьсны асуудал үүсэж буй магадлалтай тул анхаарч үзээрэй. Жишээлбэл, хуйх хуурайшиж, арьс нь хаг шиг гуужиж байх тохиолдол байдаг. Энэ нь арьсны хамгаалалтын үйл ажиллагаа буурсан эсвэл чийгшүүлэлт, арьс арчилгаа дутагдаж байгаагийн шинж тэмдэг байж болно.

Арьс үрэвсэж, улайх

Арьсны цочрол ихсэх тусам арьс улайх хандлагатай байдаг. Энэ нь арьсны хамгаалалтын үйл ажиллагаа муудаж, бага зэргийн үрэвсэл үүсэж буй хэрэг юм.

Живх, хувцаснаас үүссэн үрэлт (живхний тууралт, хувцасны тууралт гэх мэт), харшил үүсгэгч (харшил үүсгэдэг бодис) зэрэг гадны өдөөлт, экзем зэрэг арьсны гэмтлийн эхний үе шат зэрэг янз бүрийн шалтгаанууд байдаг бөгөөд дараагийн хэсэгт энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно.

Арьс улайх эхэн үе шатанд арьсыг чийгшүүлж, арьсны хамгаалалтын үйл ажиллагааг дэмжин сайжруулсанаар, ихэнх тохиолдолд арьсны үрэвсэл гэмтлээс сэргийлэх боломжтой. Судалгаагаар нярайн үеэс эхлэн хүүхдээ чийгшүүлэх нь атопик дерматит өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байдаг.

Нярайн арьсны гэмтэл олон тохиолдолд хэдхэн хоногоос хэдэн долоо хоногийн дотор аяндаа алга болдог тул хэт их санаа зовох шаардлагагүй юм.

Арьс дээр тууралт гарах

Тууралт нь арьс үрэвссэн болохыг илэрхийлнэ. Нярай хүүхдийн арьс нь өөрийгөө хамгаалах функц сул тул амархан үрэвсэх хандлагатай байдаг.

Төрснөөс хойш 1-3 хоногийн дараа гарч ирдэг нярайн улайлт, төрснөөс хойш 2 долоо хоногоос 2 сарын хооронд нүүрэн дээр гарч ирдэг нярайн батган тууралт нь ихэвчлэн өөрөө арилдаг. Хөлс, арьсны тослогоос болж үүсдэг халууны тууралт болон төрснөөс хойш нэг сарын дараа ихэвчлэн гардаг дерматит (seborrheic dermatitis) нь арьс арчилгаагаар сайжрах тохиолдол их тул төдийлөн санаа зовох шаардлагагүй. 

Гэхдээ арьсны үрэвсэл нь хэт хүндэрсэн эсвэл аажмаар муудаад байвал хүүхдийн эмч, арьсны эмчээс зөвлөгөө аваарай. Гэрийн нөхцөлд хийх арьс арчилгаа нь хангалтгүй байж болох бөгөөд эмчийн зөвлөгөөгөөр гормон, стероид орсон тос түрхэх шаардлагатай байх тохиолдол бий. Арьс хуурайшилт арьсны үрэвслийн шалтгаан болж байх тохиолдол их тул эмчийн зааврын дагуу арчлаарай.

Нярайн арьсыг хуурайшихаас хамгаалах нь

Хүүхдийн арьсыг хуурайшуулахгүй байх гол зүйл бол цэвэрхэн байлгаж, чийгшүүлэх явдал юм. Хуурайшлын эсрэг зохих арга хэмжээ авч, арьсны хамгаалалтын функцийг муудахаас урьдчилан сэргийлэх нь арьсны төрөл бүрийн асуудлаас сэргийлэхэд туслах болно.

🛁Өдөр бүр усанд оруулах

Арьс арчилгааны үндсэн зарчим бол арьсаа цэвэр байлгах явдал юм. Өдөрт нэг удаа хөөсөн төрлийн саван ашиглан, гараараа хүүхдийн бүх биеийг зөөлөн үрж угааж, бохирдол ба цэвэрлэгчийн үлдэгдлийг сайтар зайлна.

♨️Усанд орох үед халуун усны температур

Хэт өндөр температуртай ус арьсыг хуурайшуулдаг тул 38 хэмийн бүлээн ус хэрэглээрэй. Усанд орох, усанд орсны дараа чийг нь ууршиж, арьс хуурайших хандлагатай байдаг тул аль болох удалгүйгээр буюу 5 минутын дотор арьсаа чийгшүүлэхээ мартуузай. Усанд орсны дараа арьсны чийг хурдан ууршдаг тул үүнийг аль болох хурдан хийх нь чухал юм.

🧴Өдөр тутмын чийгшүүлэгч арчилгаа

Арьсыг сайтар чийгшүүлэхийн тулд чийгшүүлэгч орц найрлагатай, нэмэлт бодисгүй, үнэргүй, өнгөгүй хүүхдийн тос, чийгшүүлэгчийг ашиглан өдөрт 1-2 удаа хэрэглээрэй. Усанд орсны дараа эсвэл өглөө хувцсаа солиход чийгшүүлэх нь тохиромжтой. 

Чийгшүүлэгчээ алган дээрээ авч бүлээсгэн, дараа нь хүүхдийнхээ арьсанд зөөлөн түрхээрэй. Толгойноос эхлээд биеийн бүх хэсэгт түрхэж, хуйх, амны эргэн тойронд, чихний эргэн тойронд, хүзүүний үрчлээс, суга, өгзөг зэрэг газрын арьсны нөхцөл байдлыг шалгана. Шүлс гоожисноос болж тууралт өгдөг амны эргэн тойрон, живхний тууралт өгдөг өгзөгний хэсэгт онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

🌧️Өрөөний чийгшил

Хүүхэд тань өдрийн ихэнх цагийг өнгөрөөж буй өрөөний чийгшилд анхаарлаа хандуулаарай. Хүүхдийн арьсны хамгийн тохиромжтой чийгшил нь 50-60% байдаг. Та мөн агааржуулагчийн тохиргоонд болгоомжтой хандах хэрэгтэй. Ялангуяа өвлийн улиралд хуурай агаартай үед вирус идэвхждэг тул чийгшлийг хадгалах нь төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болдог.

Арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгох шалгуур​

Бүх ээж аав “Хүүхдийнхээ эмзэг булбарай арьсанд таарсан, аюулгүй, сайн бүтээгдэхүүнийг л ашигламаар байна.” гэж бодож байдаг. 

🧪 Гэтэл “нэмэлт бодис” гэх нэгдсэн ойлголт, дүрэм журам гэж дэлхий дээр байдаггүй. Бүтээгдэхүүнд нэмэлт бодис агуулаагүй гэсэн шошготой байсан ч ар талд байгаа орцыг нь сайтар шалгавал нэмэлт бодис агуулж байх тохиолдол их байдаг.

❎ Хэрвээ нэмэлт бодисны талаар сайн мэдэхгүй байгаа бол яг юу ороогүй вэ гэдгийг нь шалгаарай. Үйлдвэрлэгч бүр байгалийн гаралтай орц хэрэглэж байгаагаа сурталчлахын тулд юу ороогүй гэдгээ сайтар бичсэн байдаг.

🌿Саван, бие угаагч гэх мэт арьсанд шууд хүрдэг бүтээгдэхүүний тухайд хүүхдийнхээ арьсанд үлдэхгүй, сайн зайлагддаг найрлагатай бүтээгдэхүүнийг сонгоорой. Ургамлын гаралтай найрлага нь угаасны дараа усанд амархан урсдаг тул арьсан дээр үрэвсэл өдөөгч үлдээхгүй давуу талтай байдаг. 

Энэ нийтлэлээрээ нярай хүүхдийн арьсны гол асуудлын нэг болох хуурайшилтын талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Хүүхдийнхээ арьсыг сайтар арчилж чадваас булбарай, толигор арьсанд хүрэхэд та аз жаргалыг мэдрэх болно. Өдөр тутмын арьс арчилгааны тусламжтайгаар бид боловсорч гүйцээгүй арьсны хамгаалалтын функцийг сайжруулж, арьсны янз бүрийн асуудлаас зайлсхийх боломжтой.

Хүүхдийн арьсыг хамгаалах арьс арчилгааны үндэс нь цэвэрхэн байлгаж, чийгшүүлэх явдал юм. Хүүхдийн саван гэх мэт цэвэрлэгээний бүтээгдэхүүн, хүүхдийн тос зэрэг чийгшүүлэгч бүтээгдэхүүний тухайд найдвартай бүтээгдэхүүн сонгоорой. Мөн хувцас, алчуураас авах арьсны цочролыг багасгахын тулд хүүхдийнхээ арьсанд тохирсон угаалгын шингэн сонгоорой.

Бүтэн биеийн хөөсөн саван

Нярайн үс толгойноос хөлийн хуруу хүртэл угааж болдог бүтэн биеийн хөөсөн саван. Нарийн ширхэгтэй хөөс нь арьсыг зөөлөн бүрхэж, эрүүл булбарай арьсыг бий болгоно. Байгалийн гаралтай тусгай найрлага нь усанд амархан зайлагддаг тул арьсны гол стресс үүсгэгч болох савангийн үлдэгдэл орцыг үлдээлгүй, арьсны өөрийнх нь байгалийн чийгийг хамгаална. 

  • Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, парабен нөөшлөгч, синтетик үнэр болон өнгө оруулагч, силикон
  • Арьсны эмчээр нярайд аюулгүйн тест, арьсны цочролын тест, арьсны харшлын тест хийлгүүлж, хянан баталгаажуулсан 
(Удахгүй)
Хуурай арьсны

Нярайн сүүн лосьон​

Нярай хүүхдэд зориулсан харшил үрэвсэл үүсгэдэггүй, нэмэлт бодисгүй сүүн лосьон. 

Хүүхдийн эмзэг арьсны тослогийг тэнцвэржүүлэхийн тулд орц дахь 100% ургамлын тосыг өндөр шаардлагын дор сонгон шалгаруулсан. 

Сайтар сунадаг ба наалдамхай биш, толигор мэдрэмжийг өгдөг тул жилийн турш хэрэглэх боломжтой.

  • Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, газрын тосны гаралтай тос, силикон, парабен нөөшлөгч, этанол спирт, синтетик үнэр болон өнгө оруулагч