Төрөхөөсөө өмнө юуг хэзээ бэлдэх хэрэгтэй вэ?
Анхны жирэмслэлтийн үед санаа зовох зүйл их. Түүний нэг нь юу бэлдэх вэ гэх асуулт юм. Энэхүү нийтлэлдээ удахгүй төрөх бяцхан үрээ угтан авахад хэрэг болох зүйлсийн талаар тайлбарлах болно.
Бэлтгэл ажлаа төрөлтөндөө хэт дөхүүлэлгүй, жирэмсний 6 сартайгаас эхлээрэй. Арай л эрт биш үү гэж гайхаж магад юм. Төрөхөд бэлдэх зүйлс цөөнгүй байдаг тул нэг дор бүгдийг нь бэлдэх боломжгүй байдаг. Мөн гэр бүл, эргэн тойрны найз нартайгаа зөвлөлдөх, мэдээлэл цуглуулахад цаг хугацаа хэрэгтэй.
Мөн 6 сартай болох үед жирэмсэн эхийн биеийн байдал тогтворжиж гадуур орж гарахад харьцангүй эрсдэл бага болсон байдаг. Харин 9 сартайгаас гэдэс томорч, хөдлөхөд хэцүү болдог. Цаашлаад төрөхийн өмнө гэнэт эмнэлэгт хэвтэх тохиолдол гардаг тул бэлтгэлээ оройтуулахгүй байх нь чухал.
Та төрөхдөө урьдчилан бэлдснээр, төрөх үедээ дутуу юм байхгүй байгаа хэмээн санаа зоволгүйгээр өөрийн бие болон хүүхэддээ хамаг анхаарлаа төвлөрүүлөх боломж бүрдэнэ.
Нийтлэлийн агуулга:
6-7 сартайдаа: Гэр орноо цэгцлэх, нярайн зүйлс судлах
Жирэмсний 6-7 дахь сартайдаа та бяцхан хүүхдээ угтан авахад бэлдэж эхлэх хэрэгтэй.
Хүүхдийн бүтээгдэхүүн авахын өмнө гэр орноо цэгцэлж, урьдчилсан судалгаа хийж эхлээрэй. 6-7 сартай үед харьцангуй гадуур явах боломжтой байдаг тул хүүхдийн барааны дэлгүүр орж, авмаар байгаа зүйлээ өөрийн биеэр үзэж, хэмжээ, материалыг нь шалгах нь зүйтэй.
Гэр орноо цэгцлэх
Эхлээд хүүхэд байх өрөөг шийдэж, шаардлагатай бол өрөөний зохион байгуулалтыг өөрчилнө. Хүүхдийн ор хэрэглэх эсэхээс өрөөний зохион байгуулалт ихээхэн хамаардаг.
Хүүхдээ унтуулах газар нь ээж, аавын нүдэнд харагдахуйц, эд зүйл унахгүй, нарны тусгал болон салхинд шууд өртөхгүй газар байх хэрэгтэй.
Хүүхэд төрсний дараа өндөр давтамжтай хэрэглэх живх, салфетка, самбай даавуу, солих хувцас зэргийг хүүхдийн ойролцоо байрлуулах нь зүйтэй. Мөн хөхөөр хооллох, живх солиход зай хэрэгтэй тул хангалттай зай гаргаж өгөөрэй.
Хүүхдээ сүүгээр хооллох, усанд оруулах гэх мэтээр гал тогоо болон ванны өрөө рүү нааш цааш их явах тул явахад тээг болох тавилга зэргийг хөдөлгөж зай гаргах нь тохиромжтой.
Мөн хүүхэд тань мөлхөж эхэлмэгц гэмтээх эрсдэлтэй болон залгиж болзошгүй аюултай зүйлсээс (хагардаг эд зүйлс, цахилгааны залгуур, утас зүү, эм, зай, ариутгалын бодис гэх мэт) хол, өндөрт байхаар цэгцлээрэй.
Нярайн бүтээгдэхүүний талаар судлах
Гэрээ цэгцэлсний дараа юуг яаж хэзээ авах вэ гэдгээ судалж төлөвлөх хэрэгтэй.
Дэлгүүр орох нь цаг их үрдэг тэл эхлээд интернэт, ном сэтгүүлээс судалж үзэхийг зөвлөж байна. Нярайн бүтээгдэхүүн дотор заавал байх ёстой зүйлс болон яаралтай шаардлагагүй зүйлс аль аль нь бий тул нэн шаардлагатай зүйл үү гэдгийг бодонгоо эргэн тойрны ээжүүд, эх баригч нартай ярилцаж үзээрэй.
Хүүхэд төрсний дараа нэг хэсэгтээ гадуур гарахад маш хэцүү болдог. Тиймд төрсний дараа хэрэг болох зүйлсийг урьдчилж судлаад тэмдэглээд үлдээчихвэл, дараа яг хэрэг болсон үед нь онлайнаар худалдаж авахад амар байдаг.
Хүүхдийн ор, ванн зэрэг эргэн тойрон найз, хамаатан, гэр бүлийнхнээсээ авах эсвэл зээлж болох зүйл байвал эртхэн асуугаад үзээрэй.
8-9 сартайдаа: Төрөх болон төрсний дараах бэлтгэл хийх
Төрөхөөс 1 сарын өмнө бэлтгэлээ бүрэн дуусгасан байхаар 8-9 сартай үедээ хэрэгтэй зүйлсээ эцсийн байдлаар бэлдээрэй.
(I) Эмнэлэгт хэвтэхэд шаардлагатай зүйлс
Эмнэлэгт хэвтэхэд хэрэг болох зүйлсийг өөрт амар байлгах үүднээс дараах гурван категорид ангилан, тусад нь уутанд хийн бэлдэхийг зөвлөж байна.
1) Эмнэлэгт амаржихаар ирэх үед шаардлагатай зүйлс + ойр зуурын зүйлс (Жижиг цүнх, уут)
- Иргэний үнэмлэх
- Эх хүүхдийн дэвтэр
- Жирэмсний хяналтын солилцох хуудас
- ЭМД-ын дэвтэр
- Бэлэн мөнгө / Гэнэтийн хэрэг гарсан үед /
- Жижиг алчуур, салфетка
- Үзэг харандаа
- Гар утас
2) Эмнэлэгт хэвтэж байх үед шаардлагатай зүйлс (Том уут)
- Дулаан халаад
- Сарфанчик / Төрөх хүртэл үзлэг олон хийдэг өмд өмсөлгүй байхаар /
- Дотуур хувцас
- Хөхүүл эхийн хөхөвч / Хүүхдээ амлуулахад амар байх. Энгийн үеэс том хэмжээтэйг сонгоорой. /
- Бандааш / Доод хэсэг нь шууд нээгддэг зориулалтын дотуур өмд байдаг /
- Толгой боох алчуур
- Углааш / Хальтардаггүй байх /
- Оймс / Хөл хавагнаж магад тул сул урт оймс /
- Ор дэрний даавуу
- Төрөх үеийн дэвсгэр 2-3 ширхэг / Дэвсдэг живх гэж бас хэлдэг /
- Том хүний живх 3 ширхэг
- Хуурай болон нойтон салфетка
- Тосон клизм 1 ширхэг
- Бусад ариун цэвэр, гоо сайхны хэрэглэл
- Оо, сойз
- Амны хаалт
- Саван
- Гар нүүрний алчуур
- Уруул өнгөлөгч / Төрөх үед уруул хуурайшиж хагарах тохиолдол их байдаг /
- Гарын тос
- Жирэмсний тос, хөх арчилгааны тос
- Үсний боолт / Урт үстэй бол /
- Гар утасны цэнэглэгч, чихэвч
3) Төрсний дараа хэрэгтэй зүйлс (Том уут)
- Өрөөний, унтлагын хувцас / Төрсний дараа хүүхдээ амлуулахад амар байхаар урдаа товчтой эсвэл сул футболк болон бэлтгэлийн өмд /
- Шөнийн ариун цэврийн хэрэглэл / Төрсний дараа шавхрага гардаг тул өмсдөг хувилбар зүгээр /
- Нэмэлт дотуур хувцас / Хөхөвч, бандааш, оймс /
- Хөхний сүү шингээгч дэвсгэр
- Аарцгийн, түнхний дэмжлэгийн бүс / Зориулалтын бол сайн эсвэл даавуун бүс /
- Ванны алчуур
- Хүүхдийн өлгий, даавуу, малгай
- Нярайн арчилгааны хэрэгсэл
- Нярайн живх
- Хүүхдийн бөгс арчих зориулалттай нойтон салфетка
- Ус нэвтэрдэггүй дэвсгэр
- Бусад бэлтгэл
- Аяга, халбага
- Жижиг савтай ус 2-3 ширхэг / Төрөх үед ам их цангадаг /
- Чихэр, шоколад / Багахан ч гэсэн өвдөлт багасгаж, сэтгэл тайвшруулах болно /
- Хогийн уут
Эхний хоёр уут бол амаржих үед зайлшгүй хэрэгтэй тул эмнэлэг рүү явахдаа заавал авч яваарай. Харин 3 дахь уутыг эмнэлэгт хэвтсэний дараа хүргүүлж авч болно. Эмнэлгээс хамааран зарим зүйл нь хэрэггүй байх тохиолдол бий тул амаржих эмнэлгээсээ бас лавлаж үзээрэй.
Төрсний дараа нэн хэрэгтэй зүйлс
6-7 сартайдаа судалсан хүүхдийн бүтээгдэхүүн дотроос төрсний дараа шууд хэрэг болох зүйлсийг урьдчилан бэлдсэн байх нь зүйтэй.
- Хүүхдийн өлгий, хувцас
- Өлгий 1-2
- Дотуур хувцас 3-6
- Жижиг санбай алчуур 5-10
- Сүү
- Угж 2
- Хүүхдийн сүү
- Угж угаагч шингэн, сойз
- Арчилгааны хэрэгсэл
- Нярайн живх 1-2 уут / Хамгийн жижиг хэмжээтэй. Өдрийн хэрэглээ 8-15ш /
- Хүүхдийн бөгс арчих зориулалттай нойтон салфетка
- Ус нэвтэрдэггүй дэвсгэр
- Угаалгын хэрэгсэл
- Нярайн ванн
- Ванны алчуур
- Нярайн биеийн саван / Хөөсөн саван нь нэг удаадаа бага савангаар бүрэн угаах боломжийг өгдөг тул хэмнэлт сайн байдаг /
- Биеийн чийгшүүлэгч шингэн, тос / Нярай хүүхдийн арьс амархан хуурайшдаг мөн нурдаг тул өдөр тутамдаа чийгшүүлэгч сүүн лосьон хэрэглэх ба үрэвсэл гарсан үед өтгөн тос зүгээр /
- Усны температур хэмжигч
- Нярайн угаалгын шингэн / Үнэр оруулагч, өнгө оруулагч, хадгалагч зэрэг синтетик бодис ороогүй бүтээгдэхүүн сонгоорой /
- Сувилахуйн хэрэгсэл
- Хүүхдийн хумсны хайч
- Цэвэрлэгч савхан хөвөн / Чих, хамар, хүйсийн эргэн тойрон цэвэрлэх /
- Биеийн халуун хэмжигч
- Унтлагын хэрэгсэл
- Нярайн ор, гудас / Хүүхэдтэйгээ хамт унтахаар хүүхдээ дарчих вий гэсэн айдас бий болох тохиолдол байдаг /
- Орны даавуу
- Өрөөний дулаан, чийгшил хэмжигч
- Салхинд гарах үеийн хэрэгсэл
- Хүүхдийн тэрэг
- Хүүхдийн машины суудал
- Хүүхэд тэврэгч / үүрэгч
Эмнэлэгт хэвтэхээсээ өмнө эдгээр зүйлсийг авахаас гадна хэрэглэхэд бэлэн байдалтай болгоорой. Тухайлбал, хүүхдийн хувцас угааж бэлдэх, машиндаа хүүхдийн суудал суурилуулах, хүүхдийн ороо угсрах гэх мэт хийх ажил бий.
Анхаарах зүйлс
Анх удаа хүүхэд төрүүлж байгаа ээж нар яг юуг үнэхээрийн хэрэгтэй гэдгийг сайн мэдэхгүйн улмаас хэт санаа зовох, хэтрүүлж юм бэлдэх тохиолдол байдаг. Интернэт, ном сэтгүүл дээр төрөл бүрийн бүтээгдэхүүн санал болгон бичсэн байдаг боловч хэрэглэлгүй өнгөрөх тохиолдол цөөнгүй. Иймд аль болох хэтрүүлж бэлдэлгүй яг хэрэгтэй зүйл дээрээ анхаараарай.
Эх, хүүхдийн биеийн байдлаас шалтгаалан ялангуяа дараах зүйлс хэрэглэгдэхгүй өнгөрөх тохиолдол цөөнгүй байдаг.
- Хөхний саалтуур
- Соска
- Нярайн оймс, бээлий
- Даавуун живх
- Ор дээр байрлуулдаг эргэлддэг тоглоом
- Бүүвэйлэгч ор
- Хүүдийн жин
- Хүүхдийн нус сорогч / Харьцангуй том болсны дараа хэрэг болох тохиолдол их /
Төрөхөөс өмнөх бэлтгэлдээ хангалттай цаг гаргаарай. Ингэж чадваас бэлтгэл ажил гэдэг өөрөө нэгэн аз жаргалтай дурсамж хийгээд шинээр ээж аав болох сэтгэлзүйн бэлтгэл болж өгдөг.
Бүтэн биеийн хөөсөн саван
Нярайн үс толгойноос хөлийн хуруу хүртэл угааж болдог бүтэн биеийн хөөсөн саван. Нарийн ширхэгтэй хөөс нь арьсыг зөөлөн бүрхэж, эрүүл булбарай арьсыг бий болгоно. Байгалийн гаралтай тусгай найрлага нь усанд амархан зайлагддаг тул арьсны гол стресс үүсгэгч болох савангийн үлдэгдэл орцыг үлдээлгүй, арьсны өөрийнх нь байгалийн чийгийг хамгаална.
- Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, парабен нөөшлөгч, синтетик үнэр болон өнгө оруулагч, силикон
- Арьсны эмчээр нярайд аюулгүйн тест, арьсны цочролын тест, арьсны харшлын тест хийлгүүлж, хянан баталгаажуулсан
Нярайн сүүн лосьон
Нярай хүүхдэд зориулсан харшил үрэвсэл үүсгэдэггүй, нэмэлт бодисгүй сүүн лосьон.
Хүүхдийн эмзэг арьсны тослогийг тэнцвэржүүлэхийн тулд орц дахь 100% ургамлын тосыг өндөр шаардлагын дор сонгон шалгаруулсан.
Сайтар сунадаг ба наалдамхай биш, толигор мэдрэмжийг өгдөг тул жилийн турш хэрэглэх боломжтой.
- Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, газрын тосны гаралтай тос, силикон, парабен нөөшлөгч, этанол спирт, синтетик үнэр болон өнгө оруулагч
Угаалгын шингэн саван
Даавуу зөөлрүүлэгч нэмэлтээр хэрэглээгүй байсан ч хувцсыг зөөлөн сэвсгэр болгодог, нэмэлт бодисгүй угаалгын шингэн саван.
Энэхүү угаалгын шингэн саван нь усанд маш сайн уусах болон урсах чанартай тул хурдан, чанартай угаах боломжийг олгодог. Мөн аливаа орц найрлага үлдэлгүй зайлагддаг.
Чийгшүүлэгч чанартай ургамлын ханд болох зуун настын ханд агуулсан.
- Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, парабен нөөшлөгч, синтетик үнэр болон өнгө оруулагч, силикон
- Арьсны эмчээр нярайд аюулгүйн тест, арьсны цочролын тест, арьсны харшлын тест хийлгүүлж, хянан баталгаажуулсан