Skip to content Skip to footer

Хөөсөн угж угаагч

Савтай 500мл | Запаас 450мл

Угаах чадвар маш сайн, нэмэлт бодисгүй хүүхдийн угж угаагч хөөсөн саван. Нярайн угжнаас гадна хүүхдийн гал тогооны хэрэгсэл, соосог, тоглоом зэргийг угааж болно.

Орц найрлага нь 100% ургамлын гаралтай бөгөөд ямар нэгэн синтетик өнгөц идэвхтэй бодис, үнэр өнгө оруулагч болон нэмэгдүүлэгч, хадгалах бодис агуулаагүй. 

Байгалийн гаралтай орцоор хийсэн тул хөөс нь түргэн хагарч, амархан урсдаг тул угааж буй зүйл дээр цэвэрлэгч шингэний найрлага үлдэхгүй.

Өдөр тутмын аяга таваг, угж угаах нь гарын арьс хуурайших гол шалтгааны нэг байдаг. аrau.baby хүүхдийн угж угаагч нь гарын арьсанд зөөлөн ургамлын гаралтай савангийн найрлагыг шисо болон зуун настын хандаар баяжуулж хийсэн болно.

Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, нөөшлөгч, синтетик үнэр болон өнгө оруулагч, силикон, бактерийн эсрэг бодис

Орц: Цэвэр саван (Тосны хүчил кали 10%), тогтворжуулагч (глицерин), бохирыг ахин наалдахгүй болгогч

Онцлог 1

Цэвэрлэх чадвар өндөр, хөөс нь амархан зайлагддаг тул угаах цагийг хэмнэнэ

Угж угаагчийн гол орц болох савангийн найрлага нь сүү зэрэг уургаас үүссэн бохирдлыг цэвэрлэх чадвар өндөр. Байгалийн гаралтай Сараяагийн тусгай найрлага болох “Софоролипид”-ийг агуулсан тул хөөс нь амархан зайлагддаг ба угаасны дараа угаагч бодис үлдээдэггүй давуу талтай. Нялх хүүхдээ асрах завгүй ээж аавын цагийг хэмнэнэ.

*Хэрэв их хэмжээгээр бохирдсон бол угаасны дараа зайлалгүйгээр хэсэг хугацаанд тавьсны дараа зайлж, спонжи зэргээр үрж угаагаарай.

* Бохирдлын зэргээс шалтгаалж үр нөлөө нь харилцан адилгүй болохыг анхаарна уу.

Зайлах хугацааны тест

Зайлах чадварын туршилт

Онцлог 2

Нэг даралтаар хялбархан гарах хөөс шахагч амсартай

Хөөсөөр гардаг угаагч тул ажил удаж хөөсрүүлэх шаардлагагүй.

Ашиглахад хялбар, хөөс шахагч амсар нь угжны толгой, аяганы жийргэвч зэрэг цэвэрлэхэд хэцүү хэсгүүд дээр шууд хөөс гарган угаах боломжийг олгоно.

Онцлог 3

100% ургамлын гаралтай

100% ургамлын гаралтай найрлага хэрэглэдэг. Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, нөөшлөгч, синтетик үнэр болон өнгө оруулагч, силикон огт агуулаагүй.

Үнэргүй тул үнэр нь үлдэх вий гэж санаа зовох шаардлагагүй.

Нярайн аманд шууд хүрдэг угж, соосог, халбага зэрэгт хэрэглэхэд аюулгүй.

Угжнаас бусад зүйлийг ч угааж болно

Онцлог 4

Гарын арьсанд зөөлөн

Өдөр тутам угж, соосог зэрэг хүүхдийн хэрэгслийг гараар угаахад арьс хуурайших нь их. arau.baby угж угаагч нь гараар угаасан ч арьсыг арчлан хамгаалдаг байхаар арьс чийгшүүлэгч чанартай зуун наст болон шисо навчны хандаар баяжуулсан байдаг.