fbpx
Skip to content Skip to footer

Үнэргүй угаалгын шингэн саван

Савтай 800мл ₮26,800
Запаас 720мл ₮20,800

Нинару – Япон ээж аавуудын шагнал

Хүүхдийн угаалгын шингэн категорид 1-р байр

Томонитэ – Хүүхэд өсгөх шагнал

Хүүхдийн арьс арчилгааны категорид тэргүүн байр

Үнэрт мэдрэг нялх болон ээж нарт зориулсан үнэргүй угаалгын шингэн саван. Даавуу зөөлрүүлэгч нэмэлтээр хэрэглээгүй байсан ч хувцсыг зөөлөн сэвсгэр болгодог, нэмэлт бодисгүй. 

Энэхүү угаалгын шингэн саван нь усанд маш сайн уусах болон урсах чанартай тул хурдан, чанартай угаах боломжийг олгодог. Байгалийн гаралтай тусгай найрлага нь усанд амархан зайлагддаг тул арьсны гол стресс үүсгэгч болох савангийн үлдэгдэл орцыг үлдээдэггүй.

Чийгшүүлэгч чанартай ургамлын ханд болох зуун настын хандыг агуулсан.

Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, парабен нөөшлөгч, синтетик үнэр болон өнгө оруулагч, силикон, цайруулагч, гэрэл цацруулагч флюресценц, бактерийн эсрэг бодис

Зориулалт: Даавуу, нейлон 

Шинж чанар: Сул шүлтлэг

Орц: Цэвэр саван (Тосны хүчил кали 30%), зуун настын ханд

Хэрэглэх заавар:

  • (Drum угаалгын машин) 6 кг хувцас тутамд 50мл
  • (Цилиндертэй угаалгын машин) 30литр тутамд 50мл
  • (Дэвтээж угаах) 1литр тутамд 50мл
Онцлог 1

Сэвсгэр болгож, шингээх чадварыг сэргээнэ

Нярайн төлөө нэмэлт бодис хэрэглэлгүйгээр ургамлын гаралтай саванг ашиглан хийж, ургамлын хандаар баяжуулсан arau.baby угаалгын шингэн саван нь зөөлрүүлэгч хэрэглээгүй байсан ч хувцас, алчуур, даавуун живхийг зөөлнөөр угаан, даавууны өөрийн сэвсгэр байдал, шингээх чадварыг сэргээх болно.

Нярайн хувцаснаас гадна эмзэг арьстай хүний арьсанд шууд хүрч байдаг дотуур хувцас зэргийг угаахад зохимжтой.

Өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй торго мэт зөөлөн намирсан чанар

arau.baby угаалгын шингэн саван нь синтетик орцтой угаалгын шингэнтэй харьцуулсан судалгаагаар хувцсыг илүү сэвсгэр бөгөөд зөөлөн болгодгийг тогтоогдсон байна. 

arau.baby угаалгын шингэн савангийн даавуунд үзүүлэх нөлөөг тодорхойлохын тулд, даавууны гадаргын чанарыг хэмжигч тусгай төхөөрөмжөөр (KES систем) синтетик орцтой угаагч болон arau.baby-ээр тус бүр 10 удаа угаасан дотуур хувцасны даавууны толигор байдал, үрэлтийн коэффициентыг харьцуулан хэмжсэн болно.

Онцлог 2

Гарын арьсанд зөөлөн

Сүү, хоол зэрэг асгарсан хүүхдийн хувцсыг гараар угаах тохиолдол их үүсдэг билээ. arau.baby угаалгын шингэн саван нь гараар угаасан ч арьсыг арчлан хамгаалдаг байхаар арьс чийгшүүлэгч чанартай зуун настын хандаар байжуулсан байдаг.

Онцлог 3

Том толбыг дэвтээн угаахад зохимжтой

Хүүхэд хувцас дээрээ хоолоо асгах, бөөлжих зэргээс болоод хүүхдийн хувцас нэлэнхийдээ бохирдох тохиолдол цөөнгүй гардаг. Энэ үед толбо үлдээхгүйн тулд дэвтээн угаах нь зохимжтой байдаг.

Сараяагаас явуулсан судалгаагаар хувцсыг угаахын өмнө угаалгын шингэн саванг усанд найруулсан бэлдмэлд урьдчилан 20 минут дэвтээснээр толбыг хоёр дахин сайн арилгадаг болохыг бататгасан байна. 

Үр дүнтэйгээр дэвтээн угаах арга

Хувцас дээрх бохирыг усаар зөөлөн угаана.

1л ус тутамд 50мл угаалгын шингэн саванг хийж найруулна.

Бохирдсон хэсгийг сайтар норгоод 20 минут дэвтээнэ.

Угаалгын машинд найруулсан бэлдмэлийн хамт хийн угааж болно.

Онцлог 4

Хэрэглэхэд хялбар дизайн

Дугуй хэлбэртэй сав нь барихад хялбар ба савны амыг өргөн хийснээр запаас шингэн саванг хийхэд хялбар болгосон.

Таг нь нэг удаагийн юүлэлтээр шингэн саванг хангалттай хэмжээгээр авч болохоор хийгдсэн ба 50 мл, 75 мл-ийг тод хар шугамаар тэмдэглэсэн нь хялбархан хэмжилт хийх боломжийг олгоно.

Онцлог 5

Синтетик угаалгын шингэнд үл ялагдах найдвартай цэвэрлэгч хүч

Саван зөөлөн орц найрлагатай учраас хир толбыг арилгахдаа химийн гаралтай угаалгын шингэн болон нунтгаас муу биш гэж үү? Та ийм төсөөлөл авсан бол, таны төсөөлөл буруу болохыг хэлье. 

Саван, шампунь, угаалын нунтаг зэрэг цэвэрлэгээний бүтээгдэхүүний бохир арилгах хүч нь өнгөц идэвхтэй бодис гэдэг зүйлээс ихээхэн хамаарч байдаг. Өнгөц идэвхтэй бодис нь хоорондоо сайн холилддоггүй бодисын гадаргын хүчийг багасгаж, шингэн гадаргуу дээр жигд таран, тос болон бусад төрлийн бохирыг шингээх, задлах чадварыг сайжруулдаг тул бохир арилгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү өнгөц идэвхт бодисыг ихэвчлэн үйлдвэрлэхэд хялбар, өртөг бага синтетик буюу нийлэг түүхий эдээс гаргаж авдаг боловч ургамлын гаралтай түүхий эдээс мөн гарган авах боломжтой байдаг. 

arau.baby бүтээгдэхүүн нь синтетик бодис хэрэглэлгүй, 100% ургамлын гаралтай цэвэр савангаар хийдэг болно. Мөн түүхий эдээ сайтар сонгон шалгаруулж, савангийн найрлагыг бүтээгдэхүүний зорилго, онцлогт тааруулсан байдаг тул маш сайн хөөсөрч, бохирдлыг сайтар арилгах чадвартай байдаг. 

Онцлог 6

Даавууны жинхэнэ өнгийг сэргээнэ

Аливаа саван болон угаалгын нунтаг, шингэн нь хувцас дээр тогтсон хүний арьснаас гарсан тос, хөлсийг сайтар угааж зайлж чадахгүй бол даавуу яваандаа шарлаж, өнгөө алддаг.

arau.baby угаалгын шингэн саван нь цайруулагч эсвэл гэрэл цацруулагч флюресценц агуулаагүй тул таны хувцасны анхны жинхэнэ өнгийг сэргээх болно.

Тод толбо үүссэн үед тухайн хэсгийг сайтар дэвтээх эсвэл багахан угаалгын шингэн саванг шууд түрхэн зөөлөн угаах зэрэг арга хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.

Нярайн арьсыг арчлах 3 алхам

arau.baby-гээс нярайн арьсыг арчлах 3 алхамт аргачлалыг та бүхэнд санал болгож байна. 

  1. Хамгийн эхэнд, арьсны асуудлын нэг гол шалтгаан болох хөлс болон тосыг савангийн хөөсөөр сайтар угааж, савангийн найрлагыг арьс дээр үлдэхгүй байхаар усаар сайтар урсгана. 
  2. Үүний дараа, нэмэлт бодисгүй сүүн шингэн лосьоноор чийгшүүлнэ. Ингэхдээ хүчтэй үрэлгүйгээр сүүн шингэнээ зөөлөн тараан түрхэж өгнө.
  3. Сүүлд нь нярайн арьсанд шууд хүрэх тул химийн нэмэлт бодисгүй угаалгын шингэнээр угаасан алчуур, өлгий, хувцсыг хэрэглэнэ.