fbpx
Skip to content Skip to footer

Нярайн сүүн лосьон

Савтай 300мл 38,800₮
Запаас 260мл 32,800₮ 

Томонитэ – Хүүхэд өсгөх шагнал

Хүүхдийн арьс арчилгааны категорид тэргүүн байр

Нярай хүүхдэд зориулсан харшил үрэвсэл үүсгэх магадлал бүхий синтетик нэмэлт бодис огт агуулаагүй, 100% байгалийн гаралтай найрлагаар хийсэн сүүн лосьон.

Хүүхдийн эмзэг арьсны тослогийг тэнцвэржүүлэхийн тулд орц дахь ургамлын тосыг өндөр шаардлагын дор сонгон шалгаруулсан.

Сайтар сунадаг тул нярайн нүүр болон биеийг чийгшүүлэх өдөр бүрийн арчилгаанд тохиромжтой.

Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, газрын тосны гаралтай тос, силикон, парабен нөөшлөгч, этанол спирт, синтетик үнэр болон өнгө оруулагч

Орц: Ус, глицерин, бутилен гликол, жожоба үрийн тос, сквалан, макадамия үрийн тос, устөрөгчжүүлсэн лецитин (шар буурцагны), карбомер, гидролизжүүлсэн пальмсофоролипид, кросполимер, калийн гидроксид, лаванда цэцгийн тос, фенофероол

Онцлог 1

Аюулгүй, зөөлөн чанарт онцгойлон анхаарсан​

Сараяагийн судалгаа хөгжүүлэлтийн баг нярай хүүхдийн эмзэг арьсыг хамгаалахын тулд хамгийн аюулгүй, хамгийн зөөлөн сүүн шингэн бүтээхэд бүх хүчээ зориулсны үр дүн нь энэхүү бүтээгдэхүүн болно.

arau.baby нярайн биеийн сүүн лосьон нь нефтийн гаралтай нийлэг өнгөц идэвхт бодис, газрын тосны гаралтай тос агуулаагүй ба байгалийн сүүн шингэн болох биоферментжүүлсэн “софоролипид” (гидролизжүүлсэн далдуу модны софоролипид) -ийг ашигладаг. 

Софоро

Софоро нь дал модны тос болон элсэн чихэрийг байгалийн хөрөнгөөр исгэх замаар хийсэн байгалийн гаралтай түүхий эд юм. Софоро нь ямарваа нэг хоргүй, маш зөөлөн чанартай тул гоо сайхнаас гадна хоол хүнсэнд ч хэрэглэх боломжтой байдаг.

Онцлог 2

Ургамлын зөөлөн хандаар чийгшүүлнэ​

Нялх хүүхдийн арьсны тослог чанарт тааруулан, өндөр шаардлагын дор сонгосон 100% ургамлын тос (жожоба үрийн тос, макадамия самрын тос, оливын гаралтай сквалан тос)-оор хийсэн. Органик лаванд цэцгийн амин тос болон ургамлын тос нь арьсыг чийгшүүлэх өндөр чадвартай.

Чийгшүүлэх чадамж өндрөөс гадна арьсанд зөөлөн тул нярайн өдөр тутмын арьс арчилгаанд зохимжтой.

Хүүхдийн арьс арчилгаа​

Нярай хүүхдийн арьс толигор онцгой арчилгаа шаарддаггүй мэт харагддаг боловч арьс нь насанд хүрсэн хүнийхээс 2 дахин нимгэн (1 мм орчим) бөгөөд чийгшnл болон тослог багатай байдаг. Тослог багатай хуурай арьсны өөрийгөө хамгаалах чадвар муу байдаг тул харшил бол үрэвсэл үдээгч арьс руу нэвтрэн орох зэрэг гаднын өдөөлтөд илүү эмзэг байдаг.

Гаднын өдөөлтийг тэсвэрлэх чадвартай эрүүл арьсыг бий болгохын тулд хүүхдийн эмзэг арьсанд зориулсан зөөлөн тос хэрэглэн арьсыг тогтмол арчлах нь чухал юм.

arau.baby нярайн биеийн сүүн лосьон нь арьсыг цочроох нэмэлт бодис агуулаагүй, чийгшүүлэх үйлчилгээ өндөр, амархан тархдаг, хэрэглэхэд толигор зөөлөн мэдрэмж төрүүлдэг онцлогтой.

Онцлог 3

Байгал дэлхийд ээлтэй

Хүүхэд бүрийн ирээдүйн төлөө arau.baby нярайн сүүн шингэн лосьон нь байгаль орчинд ээлтэй сав баглаа боодол хэрэглэдэг болно.

Ургамлын гаралтай түүхий эд хэрэглэдэг.

Дахин боловсруулсан түүхий эд хэрэглэдэг.

Хүүхдийнхээ арьсыг хэзээнээс арчилж эхлэх вэ?

Ихэнх тохиолдолд нярайн арьс 3 сартай үеэс эхлэн тослог нь багасаж хуурай болж эхэлдэг. Хуурай агаартай сэрүүн хүйтэн үе бол 2-4 сартай үед нь онцгойлон анхаарах хэрэгтэй.

Мөн нярайн арьс 2 сар хүртлээ тос их ялгаруулж харагддаг боловч үнэн хэрэгтээ духан дээр нь л их хэмжээний тос ялгарч хацар, гэдэс нь хуурайших хандлага ажиглагддаг.

Энэ мэт арьсны хуурайшил нь цаг агаар болон хувь хүний ялгаанаас ихээхэн хамаарч байдаг байдаг тул хүүхдийнхээ арьсанд тогтмол анхаарал тавьж, шаардлагатай үед арьсыг нь чийгшүүлж арьсны хамгаалах чадварыг нь дэмжээрэй.