Skip to content Skip to footer

Жирэмсэн эхийн тос

Жирэмсэн болон төрөөд удаагүй үеийн эмзэг арьс болон нярайд хэрэглэх боломжтой, нэмэлт бодисгүй, цочрол багатай тос. 

Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис болон тос, үнэр ба өнгө нэмэгдүүлэгч, парабен нөөшлөгч, этанол, силикон зэрэг нэмэлт бодисгүй, мөн үнэргүй.

Сараяагийн тусгай найрлага нь арьсыг зөөлрүүлж, хүний арьсны тослогтой төстэй ургамлын тосоор арьсыг чийгшүүлж, хамгаална.

Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, газрын тосны гаралтай тос, силикон, парабен нөөшлөгч, этанол спирт, синтетик үнэр болон өнгө оруулагч

Орц: Ус, глицерин, бутилен гликол, макадамия үрийн тос, триглицерил, C14-22 спирт, жожоба үрийн тос, сквалан, ши цөцгийн тос, цетил пальмитат, C12-20 алкил глюкозид, карбомер, аргинин, токоферол , гидролизжүүлсэн кандида бомбикола хөрөнгөний ханд, шисо навчны ханд, мелиса навчны ханд, феноксиэтанол

Онцлог 1

Ээжүүдэд зориулсан нэмэлт бодисгүй, цочрол бага тос

Жирэмсэн болон төрөөд удаагүй үеийн эмзэг арьсанд төдийгүй дөнгөж төрсөн нярай хүүхдэд ч хэрэглэж болох нэмэлт бодисгүй, хүчиллэг бага, харшил үүсгэдэггүй тусгай найрлагаар хийсэн. Силикон хэрэглээгүй мөртлөө арьсанд сайн уусч, амархан тархдаг, наалдамхай чанар багатай зөөлөн толигор тос юм.

Жирэмсэн эмэгтэйчүүд үнэрт мэдрэмтгий байдгийг харгалзан үзэж уг бүтээгдэхүүнийг үнэргүй байлгахад онцгойлон анхаарсан.

Шинээр төрсөн нярайд ч хэрэглэж болно

Зөөлөн найрлагатай тул та хүүхдээ төрсний дараа хүүхдийнхээ арьс арчилгааны зориулалтаар мөн хэрэглэж болно. Нэг гараараа нэг даралтаар хялбархан гарган авах боломжтой.

Онцлог 2

Байгалийн орц найрлагаар чийгшүүлж, уян хатан болгож, хамгаална

1. Арьсыг сэргээж эрүүлжүүлэх “Софоро”

Софоро нь дал модны тос болон элсэн чихрийг байгалийн хөрөнгөөр исгэх замаар хийсэн, арьсыг хамгаалах болон сэргээх үйлчилгээтэй Сараяа компанийн тусгай түүхий эд юм. Амин хүчил, сүүн хүчил, алимын хүчил гэх мэт органик хүчлүүдийн нэгдэл болох “Софоро” нь чийгшүүлэгч бодис арьсанд нэвчихийг дэмжиж, арьсны өөрийн хамгаалалтыг сайжруулснаар арьсыг эрүүл болгодог.

2. Уян хатан, зөөлөн болгох “Ургамлын ханд”

Арьсны уян хатан болон зөөлөн байдлыг дэмжих мелиса болон шисоны навчны хандыг агуулсан. Эдгээр байгалийн ургамлын ханд нь уян хатан, зөөлөн болгохоос гадна арьсыг чийгшүүлдэг болно.

3. Чийгшүүлж хамгаалах “Ургамлын тос”

Чийгшүүлэгч найрлага болгон, хүний арьсны тослогтой төстэй ургамлын тос болох жожоба үрийн тос, макадамия самрын тос, оливын гаралтай сквалан тосыг өндөр шаардлагын дор сонгон шалгаруулж хэрэглэдэг. Эдгээр тос нь арьсны чийгшлийг түгжиж арьсыг хамгаалдаг нөлөөтэй.

Хэрэглэх заавар

  • Тохиромжтой хэмжээгээр авч, алган дээрээ зөөлөн тарааж, гэдэс, гуя, хонго, цээж зэрэг шаардлагатай хэсгүүдэд жигд түрхээрэй.
  • Хуурайшсан хэсэг байгаа бол тосыг гартаа ахиухан авч хоёр алган дээрээ нэлэнхийд нь тараасны дараа тухайн хэсэгт сайтар түрхээрэй.
  • Өглөө, усанд орсны дараа, унтахын өмнө хэрэглэхийг зөвлөж байна.