Мэдрэг арьсны хөөсөн саван
Нинару – Япон ээж аавуудын шагнал
Хүүхдийн биеийн саван категори 5 жил дараалан 1-р байр
Babycome – Ээж нарын сэтгэл ханамжийн үнэлгээ
Ээжүүдийн үнэлгээгээр хүүхдийн биеийн саван категорид тэргүүн байр
Нярайн үс толгойноос хөлийн хуруу хүртэл угааж болдог бүх биеийн хөөсөн саван. Нарийн ширхэгтэй хөөс нь арьсыг зөөлөн бүрхэж, эрүүл булбарай арьсыг бий болгоно. Хүүхдийн эрүүл ирээдүйг дэмжихийн тулд гарган авсан тусгай найрлага нь арьсны гол стресс үүсгэгч болох савангийн үлдэгдэл орц найрлагыг үлдээлгүй, арьсны өөрийнх нь байгалийн чийгийг хамгаална.
Цэнхэр өнгийн тэмдэглэгээтэй биеийн хөөсөн саван нь маш анхааралтай сонгон шалгаруулсан, нярайн арьсанд маш зөөлөн орц найрлагаар хийсэн тул “эмзэг арьсанд” хэрэглэхийг зөвлөж байна. Үнэрт мэдрэг нярай болон ээж нарт зориулан үнэргүй хийсэн. Чийгшүүлэх үйлчилгээтэй байгалийн ургамлын ханд шисо навчны ханд агуулсан.
Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, парабен нөөшлөгч, синтетик үнэр болон өнгө оруулагч, силикон
Орц: Ус, глицерин, миристийн хүчил, гидролизжүүлсэн кандида бомбикола хөрөнгөний ханд, калийн савангийн суурь, нимбэгийн хүчил, олейны хүчил, пальмитийн хүчил, калийн карбонат, калийн устөрөгчийн карбонат, шисо навчны ханд, бутилен гликол
Арьсанд цочроо өгөхгүй, ургамлын гаралтай
Өсөж бойжиж буй нярайн эмзэг арьсыг хамгаалахын тулд усанд орсны дараа хүүхдийн арьсан дээр үлдэж цочроо үүсгэдэг нэмэлт бодис ороогүй бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал.
arau.baby биеийн хөөсөн саван нь цэвэр ургамлын гаралтай савангийн найрлага дээр Сараяагийн арьс эрүүлжүүлэх тусгай найрлагыг нэмснээр, нярайн эмзэг булбарай арьсанд цочроо өгөлгүйгээр зөөлөн угааж, арьсны өөрийн байгалийн чийгшлийг хамгаалдаг онцлогтой.
Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, үнэр ба өнгө оруулагч / нэмэгдүүлэгч, парабен нөөшлөгч, спирт, силикон зэрэг нэмэлт бодис огт ороогүй.
Арьс судлалын эмч нарын хамт нярайд аюулгүй байдал, арьсны үрэвсэл болон харшил үүсгэгчийн тестийг явуулж, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг шалган баталгаажуулсан болно.
Арьсны онцлогт тааруулсан 3 төрөл
Цаг агаар, хоол хүнс, хүүхдийн онцлогоос хамааран хамааран нярайн арьс үргэлж өөрчлөгдөж байдаг ба тэр бүрд арьс арчилгааны шаардлага мөн даган өөрчлөгддөг.
Цэнхэр өнгийн тэмдэглэгээтэй биеийн хөөсөн саван нь маш анхааралтай сонгон шалгаруулсан, нярайн арьсанд маш зөөлөн орц найрлагаар хийсэн тул “эмзэг арьсанд” хэрэглэхийг зөвлөж байна. Үнэрт мэдрэг нярай болон ээж нарт зориулан үнэргүй хийсэн. Чийгшүүлэх үйлчилгээтэй байгалийн ургамлын ханд шисо навчны ханд агуулсан.
Нарийн ширхэгтэй, амархан урсдаг хөөс
Ганцхан даралтаар хөөсрөн гарах саван нь завгүй бужигнах ээж аавуудын гайхалтай хамтрагч байх болно.
Нарийн ширхэгтэй, зөөлөн хөөс нь нярайн эмзэг арьсыг зөөлнөөр өлгийдөх мэт бүрж, арьсыг хүчтэй үрэлт болон цочролоос хамгаална. Хөөс нь өтгөн тул арьсан дээрх тоос шороо болон тосонд сайтар наалдаж арьсыг хүчтэй үрэхгүй байсан ч сайтар цэвэрлэнэ.
Ургамлын гаралтай савангийн хөөс нь амархан хагардаг онцлогтой тул усанд хурдан урсдаг ба синтетик найрлагатай саван мэт угаасны дараа нь нойтон мэдрэмжийг үлдээдэггүй. Энэ онцлог нь нярайг тэврэнгээ угаах үед халтирах, гулсах эрсдлийг багасдаг.
arau.baby-г ашиглаж байгаа үед нярайг гараар угаах нь хамгийн зохимжтой арга юм. Даавуу болон бусад төрлийн зүйлээр угаах нь таны хүүхдийн арьсыг урах, цочроох шалтгаан болдог. arau.baby-гийн өтгөн хөөсийг та гараараа зөөлөн үрж өгснөөр арьсан дээрх тоос шороо, тос нь арьснаас хөндийрөн цэвэрлэгдэнэ.
Аюулгүй бас хэрэглэхэд амар дизайн
Нялх хүүхдийг усанд оруулах үед тааж баршгүй олон төрлийн нөхцөл байдал үүсдэг билээ. Энэ үед халтирахгүй, хэрэглэхэд амар байна гэдэг маш чухал.
- Таг онгойлгох шаардлагагүй ба нэг гараараа дарахад л хөөсөн саван хангалттай гарч ирнэ.
- Савны эх биеийн дунд байх муруй нь шаардлагатай үед нэг гараараа барихад халтирахгүй тогтвортой барих боломжийг өгнө.
Савны хэлбэрийг нярай хүүхдийн өхөөрдөм тонтойсон бөгсний хэлбэрийг төсөөлөн хийсэн.
Нярайн арьсыг арчлах 3 алхам
arau.baby-гээс нярайн арьсыг арчлах 3 алхамт аргачлалыг та бүхэнд санал болгож байна.
- Хамгийн эхэнд, арьсны асуудлын нэг гол шалтгаан болох хөлс болон тосыг савангийн хөөсөөр сайтар угааж, савангийн найрлагыг арьс дээр үлдэхгүй байхаар усаар сайтар урсгана.
- Үүний дараа, нэмэлт бодисгүй сүүн шингэн лосьоноор чийгшүүлнэ. Ингэхдээ хүчтэй үрэлгүйгээр сүүн шингэнээ зөөлөн тараан түрхэж өгнө.
- Сүүлд нь нярайн арьсанд шууд хүрэх тул химийн нэмэлт бодисгүй угаалгын шингэнээр угаасан алчуур, өлгий, хувцсыг хэрэглэнэ.