fbpx
Skip to content Skip to footer

Биеийн хатуу саван

85г х 2ширхэг 15,000₮

arau.baby биеийн хатуу саван нь үйлдвэрлэлийн уламжлалт арга болох халуун тогооны аргаар хийсэн чийгшүүлэх чадвар өндөр нярайн саван юм. Ээж, аав нарын гарт эвтэйхэн багтах хэмжээ хэлбэртэй бөгөөд амархан хөөсөрч, сайтар цэвэрлэж, усанд хялбархан зайлагдан урсдаг. Нэг багцад хоёр ширхэгтэй.

Байгалийн чийгшүүлэгч болох Африкийн шеа модны тос болон оливийн сквалан тос агуулсан болно.

Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, парабен болон бусад нөөшлөгч, синтетик үнэр болон өнгө оруулагч, силикон

Орц: Савангийн суурь, ус, ши цөцгийн тос, сквалан, лаванда цэцгийн тос, шисо навчны ханд, розмарин навчны ханд, глицерин, натрийн хлорид, токоферол (Е витамин), BG 

Онцлог 1

Хөөс нь өтгөн боловч усанд амархан зайлагдан урсдаг

Хүүхдийн арьсыг угаасны дараа хөөс болон үлдэгдэл саванг урсгахын тулд усаар хэт их зайлах нь хүүхдийн эмзэг арьс дээрх байгалийн чийгшүүлэгч хүчин зүйлсийг алдагдуулахад хүргэдэг. Ялангуяа синтетик орцтой саван нь угаасны дараа гөлгөр байдлыг үүсгэн, арьсан дээр үлдэж байгаа нь илт мэдрэгддэг бол arau.baby биеийн хатуу савангийн хөөс нь усанд амархан зайлагдаж арьсан дээр савангийн үлдэгдэл үлдээдэггүй.

Байгалийн гаралтай ургамлын найрлагатай савангийн өтгөн хөөс нь химийн нэмэлт бодисгүй бөгөөд арьсыг хүчтэй үрэлгүйгээр зөөлөн угаах боломжийг олгоно.

Онцлог 2

Чийгшүүлэгч чанар бүхий онцгой орцтой

Африкийн шеа модны тос болон оливийн тосоор хийсэн сквалан найрлага нь хүүхдийн арьсыг угаах явцад чийгшүүлж өгдөг. arau.baby биеийн хатуу саван нь савлагаа бүртээ хэрэглэхэд хялбар хэмжээ хэлбэртэй хоёр ширхэг саван агуулдаг.

Онцлог 3

Уламжлалт халуун тогооны аргаар хийсэн

Уламжлалт халуун тогооны арга нь савангийн орцыг аажмаар халаан хийдэг тул цаг хугацаа их зарцуулдаг ч, орц найрлагын үндсэн шинж чанарыг агуулж үлддэг давуу талтай.

Ургамлын тос ашиглан халуун тогооны аргаар хийсэн саван нь үйлдвэрлэх явцад бий болдог арьс чийгшүүлэгч бодис болох байгалийн глицеринийг агуулдаг тул арьс чийгшүүлэх чадвар маш өндөр байдаг.

arau.baby биеийн хатуу саван нь сайтар цэвэршүүлсэн дал модны болон наргил модны тосыг ашиглан хийдэг. Анхилуун үнэртэй бөгөөд цэвэрлэх чадвар өндөр болгохын тулд ургамлын тос нэмэлтээр хийдэг болно.

Онцлог 4

Арьс цочролын тестээр баталгаажуулсан

Гар нүүр, биеийн саван болон бусад гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг синтетик нэмэлт бодис нь мэдээж аюулгүй байдлын хатуу стандартын дагуу хийгдсэн байдаг. Гэсэн хэдий ч хүмүүсийн арьсны онцлог харилцан адилгүй байдаг тул арьсны цочрол үрэвсэл үүсэх тохиолдол багагүй. arau.baby биеийн хатуу саван нь LAS, синтетик гадаргуугийн идэвхт бодис, синтетик үнэр оруулагч болон өнгө оруулагч, ямарваа нэг хадгалагч бодис агуулаагүй болно. Мэдээж арьс цочролын тест хийн аюулгүй байдлыг баталгаажуулсан. arau.baby биеийн хатуу саван бол нярайн арьсанд үнэхээрийн зөөлөн саванг зорин хийсэн саван юм.