fbpx
Skip to content Skip to footer

Шүдний гелэн оо

Нярайд зориулсан нэмэлт бодисгүй шүдний гелэн оо нь сүүн шүд гарсан цагаас нь эхлэн хэрэглэж болно. 

Ямар нэг шүд өнгөлөгч, хөөс үүсгэгч бодис агуулаагүй бөгөөд хүнсний зориулалттай орц ашиглан хийсэн тул амаа зайлж чадахгүй нярай хүүхдэд аюулгүй болно. 

Мандарины амттай (100% байгалийн орц) тул хүүхэд дургүйцэхгүйгээр шүдээ угааж хэвшихэд тусална.

Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, парабен болон бусад нөөшлөгч, синтетик үнэр болон өнгө оруулагч, силикон, шүд өнгөлөгч бодис, хөөс үүсгэгч бодис

Орц: Уусгагч: ус / чийг баригч: сорбитол, глицерин, PG / чихэрлэг амт оруулагч: ксилитол / рН тохируулагч: натрийн лактат, Na цитрат / өтгөрүүлэгч: агар, ксантан бохь / амт оруулагч: цайны навчны ханд / уусгагч: полиглицерил лаурат -2, п олиглицерил- 10 / рН тохируулагч: сүүн хүчил / амт оруулагч: мандарины амт оруулагч

Онцлог 1

Нэмэлт бодисгүй, хүнсний зориулалттай орцоор хийсэн тул нярайд аюулгүй

arau.baby гелэн оо бол “Нярай хүүхдийн сүүн шүд ургаж эхэлсэн үеэс шүдний оо ашиглан шүдийг нь зөвөөр арчлахыг хүсэвч орц найрлагад нь санаа зоволгүйгээр, төгс итгэлтэйгээр хэрэглэж болох хүүхдийн оо олдохгүй байна” гэх ээж нарт зориулан нэмэлт бодис огт хэрэглэлгүйгээр хийсэн оо юм. Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, парабен болон бусад нөөшлөгч, синтетик үнэр болон өнгө оруулагч, силикон, шүд өнгөлөгч бодис, хөөс үүсгэгч бодис агуулаагүй болно.

Хүнсний зориулалттай орц ашиглан хийсэн тул амаа зайлж чадахгүй нярай хүүхдэд аюулгүй болно.

Онцлог 2

Шүдээ угаах дургүй нялх хүүхдэд ч таалагдах мандарины амт

Хүүхдийн шүдийг ирээдүйд эрүүл, бат бөх байлгахын тулд багаас нь шүдээ угааж хэвшүүлэх нэн чухал. Гэсэн хэдий ч ихэнх хүүхэд шүдээ угаах дургүй байдаг бөгөөд ээж аавууд нь шүдээ угаах дадал зуршлыг сургах хэцүү даалгавартай өдөр бүр нүүрэлдэг билээ.

arau.baby гелэн оо нь мандарины амттай тул шүдээ угаалгахгүй гэх хүүхэд ч дуртай байх болно. Синтетик амт оруулагч биш 100% байгалийн гаралтай орцоор хийсэн тул та санаа зоволгүйгээр хэрэглээрэй.

Хүүхдийнхээ шүдийг хэзээнээс угааж эхлэх вэ?

Хүүхдийнхээ анхны сүүн шүд гарч ирсэн үеэс шүдийг нь угааж эхлэхийг зөвлөж байна.

Хүүхдийн анхны шүд хэзээ гарч ирэх нь хүүхдээсээ хамааран харилцан адилгүй байдаг. Эртдээ 3 сартайд нь гарч ирдэг бол дунджаар 6 – 9 сартайд нь гарч ирдэг байна. Шүд гарахаас өмнө буйлыг нь нойтон даавуун самбайгаар зөөлөн арчиж заншвал хүүхэд аманд нь хүрэхэд дургүйцэхгүй болж, шүд угаах бэлтгэл болдог.

Шүдийг нь яаж угаах вэ?

Нойтон даавуун самбайгаар шүд буйлыг нь арчих аргачлал хэвшмэл байдаг хэдий боловч аман доторх бохирыг арилгахад хангалтгүй байдаг.

Тиймд хүүхдээ шүдний сойз болон оо ашиглан арчлах нь илүү зохистой. Гэвч амаа зайлж чадахгүй нярай хүүхдэд ямар шүдний оо хэрэглэх вэ гэдэг хэцүү асуудалтай ээж аав нар тулгардаг. 976 Япон ээж нараас авсан судалгаанд 76% нь хүүхдийн шүдний оо сонгохдоо найрлагад анхаарлаа хандуулдаг гэж хариулжээ. Мөн 93% нь синтетик орцоос аль болох зайлсхийдэг гэж хариулжээ.

Энэхүү судалгаа дээр үндэслэн Сараяа компани нь нярай хүүхэд шүдээ угаах зуршилтай болгоход туслах хүнсний зориулалттай орцоор хийсэн нэмэлт бодисгүй, нярайн шүдний гелэн оог бүтээсэн аж.