fbpx
Skip to content Skip to footer

arau.baby-гийн амлалт

Арьс нь эмзэг нялх үрдээ орц найрлага дээрээ онцгой анхаарсан, аюулгүй бүтээгдэхүүнийг л зөвхөн хэрэглэмээр байна гэх ээж аав нарын хайраас төрсөн arau.baby брэнд.

arau.baby брэндийн бүтээгдэхүүнийг харшил үүсгэх эрсдэлтэй нэмэлт бодис огт хэрэглэлгүй, зөвхөн ургамлын гаралтай найрлагаар хийдэг ба хэрэглээний онцлогт тааруулан ургамлын тос хандаар баяжуулан байгалийн тааламжтай анхилуун үнэрийг гарган авдаг.

Онцлог 1

Огт нэмэлт орцгүй

Нэмэлт бодис гэдэг олон улсын тогтсон тодорхойлолт байхгүй тул нэмэлт бодисгүй гэх бүтээгдэхүүнүүд синтетик бодис орцондоо хэрэглэсэн байх нь бий.

arau.baby брэнд нь арьсны харшил үүсгэх эрсдэл дагуулдаг синтетик өнгөц идэвхтэй бодис, өнгө үнэр оруулагч болон нөөшлөгч огт хэрэглэдэггүй болно.

Мөн arau.baby-гийн бүтээгдэхүүнүүдийн суурь угаагч нь ургамлын гаралтай саван байдаг тул нярай хүүхэд хэрэглэхэд аюулгүй байдаг.

Онцлог 2

Ургамлын тос, хандаар баяжуулсан

Бүтээгдэхүүн бүрийг тухайн бүтээгдэхүүний зориулалтанд тааруулан нарийн сонгосон ургамлын тос болон хандаар баяжуулсан.

Ургамлын гаралтай орц нь  өндөр угаах чанар ба зөөлөн байдлаас гадна синтетик орцноос ялгарах байгалийн анхилуун үнэрийг танд мэдрүүлэх болно

Лаванд

Лаванд нь хүнийг тайвшруулж, бие сэтгэлийн стрессийг багасгадаг. Мөн үрэвсэл болон бактерийн эсрэг нөлөөтэй.

Гаа

Гаа нь эртний Грект үнэртэй ус болон биеэ угаахад хэрэглэгдэж ирсэн байдаг. Өдгөө эрч хүч өгч сэргээх мэт үнэр нь ундаа, хоол болон ам цэвэршүүлэгч зэрэгт хэрэглэгддэг.

Лайм

Лайм нь ундаа, коктейл зэргийг амтлахад өргөнөөр хэрэглэдэг бага зэрэг гашуун амттай цитрус төрлийн жимс. Лаймны шинэ сэргэг үнэр нь арьсыг сэргээж, чангалах нөлөөтэй гэдэг.

Шисо

Эрт үеэс Японд хоргүйжүүлэх үйлчилгээ нь танигдаж, түүхий загас сашимитай хамт хэрэглэж ирсэн. Орчин үед үрэвсэл, харшлын эсрэг үйлчилгээ нь судлагдан танигдаж, харшил үүсгэдэггүй гоо сайхны бараанд хэрэглэгдэх болсон.

Онцлог 3

Арьс судлалын аюулгүйн тестээр баталгаажсан

Нялх хүүхдээ гэх ээж аав нарын санааг бага ч гэсэн амар байлгахын тулд бүтээгдэхүүний аюулгүйн байдлыг арьс судлалын эмч нарын хамт баталгаажуулсан болно.

● Нярайд аюулгүйн тест.
Тест хийсэн бүтээгдэхүүн: Биеийн хөөсөн саван, угаалгын шингэн саван, нярайн биеийн сүүн лосьон
※ Бүрэн аюулгүйн баталгаатай биш..

● Арьсны цочрол, үрэвслийн тест.
Тест хийсэн бүтээгдэхүүн: Биеийн хөөсөн саван, угаалгын шингэн саван, нярайн биеийн сүүн лосьон, жирэмсэн үгийн биеийн тос, хүүхдийн угж угаагч
※ Бүх хэрэглэгчид арьсны цочрол өгөхгүй гэсэн баталгаа биш.

● Арьсны харшлын тест.
Тест хийсэн бүтээгдэхүүн: Биеийн хөөсөн саван, нярайн биеийн сүүн лосьон, жирэмсэн үгийн биеийн тос
※ Бүх хэрэглэгчид арьсны харшил өгөхгүй гэсэн баталгаа биш.

Онцлог 4

Хэрэглэхэд хялбар

Бүх бүтээгдэхүүний сав нь ээж нарын санал санааг тусган, хэрэглэхэд хялбар байхаар бүтээгдсэн болно.

Жишээлбэл, биеийн хөөсөн савангийн сав нь ээж аав нар нэг гартаа хүүхдээ тэвэрч байхдаа нөгөө гараараа хэрэглэх боломжтой байхаар хийгдсэн болно. Нярайн биеийн сүүн лосьон, жирэмсэн үеийн биеийн тос мөн адил нэг гараараа нэг даралтаар хэрэглэж болохоор хийснээс гадна таглаагүй хийснээр таглаа унан хайх, хүүхэд түүнийг нь залгих зэрэг эрсдэлийг байхгүй болгосон болно.

Нярайн арьсыг арчлах 3 алхам

arau.baby-гээс нярайн арьсыг арчлах 3 алхамт аргачлалыг та бүхэнд санал болгож байна. 

  1. Хамгийн эхэнд, арьсны асуудлын нэг гол шалтгаан болох хөлс болон тосыг савангийн хөөсөөр сайтар угааж, савангийн найрлагыг арьс дээр үлдэхгүй байхаар усаар сайтар урсгана. 
  2. Үүний дараа, нэмэлт бодисгүй сүүн шингэн лосьоноор чийгшүүлнэ. Ингэхдээ хүчтэй үрэлгүйгээр сүүн шингэнээ зөөлөн тараан түрхэж өгнө.
  3. Сүүлд нь нярайн арьсанд шууд хүрэх тул химийн нэмэлт бодисгүй угаалгын шингэнээр угаасан алчуур, өлгий, хувцсыг хэрэглэнэ.