САРАЯА-гийн арьс арчилгаа
Нярай хүүхдийн арьс бүрэн хөгжиж амжаагүй тул маш мэдрэг эмзэг байдаг. Хүүхэд ээж аавынхаа хараа хяналт дор өсөж торних үед тэдний арьс ч мөн бага багаар хөгжиж байдаг.
Хүүхдийн хөгжилд саад бололгүйгээр, шаардлагатай үед нь багахан дэмжлэгийг үзүүлснээр, байгалиас өгөгдсөн чадвар нь бүрэн хөгжсөн, асуудал гарах магадлал бага эрүүл арьсыг өсгөн бойжуулахыг Сараяагийн хамт олон зорин ажиллаж байна.
Хүүхдийнхээ арьсыг эрүүл байлгахын тулд арьсны талаар зөв мэдлэгтэй байж, арьс арчилгааны зөв аргуудад суралцах нь чухал.
Хүүхдийнхээ одоо болон ирээдүйн төлөө арьсыг өсгөн бойжуулах арьс арчилгааг өнөөдрөөс эхлүүлцгээе.
Ээж аав, хүүхдийн одоо болон ирээдүйг аз жаргалтай байлгахын төлөө!
САРАЯА-гийн мятаршгүй судалгаа.
Хором мөч бүр өсөх хүүхэд бүрийн одоо болон ирээдүйн арьсны төлөө
arau.baby брэнд мэндэлснээс 20 гаруй жил
“Хүүхдийнхээ эмзэг булбарай арьсанд орц найрлагадаа онцгойлон анхаарсан аюулгүй бүтээгдэхүүнийг л ашигламаар байна.”
гэх ээж аавын сэтгэл зүрхийг тээж, бүтээгдэхүүнээ анх худалдаанд гаргаснаас хойш Сараяа компани нарийлсан судалгаа шинжилгээ, түүн дээр суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийсээр иржээ.
Нэмэлт бодисгүй arau.baby
Үнэндээ “нэмэлт бодис” гэх нэгдсэн ойлголт, дүрэм журам гэж үгүй.
Тийм ч учраас arau.baby брэнд нь бүтээгдэхүүнээ арьсны асуудал үүсгэх магадлалтай бүх л нэмэлт бодисыг оруулалгүйгээр хийдэг.
Сараяагийн судалгаа хөгжүүлэлт
Сараяа компани нь баримтад тулгуурласан шинжлэх ухаанч аргыг эрхэмлэн бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлтийг хийдэг. Тэр дундаа arau.baby нь ээж аавын өнцгийг сайтар ойлгох туршлагатай баг хэрэглэх хүний хэрэглээ, цаашлаад сэтгэлийг бодонгоо хөгжүүлдэг.
САРАЯА-гийн арьс арчилгааны зөвлөх
Оита мужийн Сувилахуйн Ухааны Их Сургууль
Эх Баригч Ухааны Тэнхимийн Дэд Профессор
Хигүчи Сачи
Оита мужийн Сувилахуйн Ухааны Их Сургуулийг төгсөөд сувилагчаар ажлын гараагаа эхэлсэн. Сувилагчаар ажиллах үедээ “хүмүүсийг өөрийнхөөрөө амьдрахад нь туслах”-ын баяр баясгаланг ойлгож, “амьдрал эхлэх үеэс нь тусалъя” “амьдралыг өсгөх гэр бүлд ойрхон байя” гэх хүсэл эрмэлзлээр сувилахуйн ухааны аспирантурт элсэн орж, эх баригч мэргэжлээр суралцсан. Үүний дараа Японы Улаан Загалмай нийгэмлэгийн Кацушикагийн нэрэмжит амаржих газрын төрөх тасагт эх баригчаар ажиллажээ. Түүний дараа их сургууль руугаа буцсан ба одоо эх баригчийн боловсрол, хүүхдийн арьс арчилгааны судалгаа дээр ажиллаж байна.
Нялх хүүхдийн арьсны асуудалтай холбоотой тайлбарлагдаагүй зүйл их бөгөөд яахаа мэдэхгүй шаналах гэр бүл олон бий. Хүүхдийн зохистой арьс арчилгаагаар дамжуулан бага ч гэсэн хүүхдийн, тэдний гэр бүлийнхний нүүрэнд инээмсэглэл бэлэглэж чадвал би баяртай байх болно.