Skip to content Skip to footer

Арьс бойжуулах 2 багана

Хүүхдийнхээ арьсыг арчлахдаа юунд анхаарах ёстой вэ?

Хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн ямар нь зүгээр вэ? Сонгох үеийн гол шалгуур юу вэ?

Том хүний арьс арчилгаатай ер нь адил уу? Ялгаа нь яг юу вэ?

Энэ мэт ээж аавын хүүхдийнхээ арьс арчилгаанд санаа зовох зүйл дуусашгүй. Ийнхүү санаа зовох аав ээжүүдэд зориулан САРАЯАгийн боловсруулсан арьсыг бойжуулах аргачлалын гол санааг та бүхэнтэй хуваалцья.

1

Арьсанд зөөлөн

Эмзэг хүүхдийн арьсанд хэрэглэх тул аль болох харшил үүсгэдэггүй, цочроо бага арчилгааны бүтээгдэхүүн сонгох нь зохистой. Ийм бүтээгдэхүүнийг сонгох хамгийн хялбар арга бол энгийн орц найрлагаар хийсэн бөгөөд аюулгүй байдлын туршилтыг хийсэн эсэхийг анхааран шалгах явдал юм.

Нэмэлт бодисгүй энгийн орц

Үнэндээ “нэмэлт бодис” гэх тодорхойлолт, дүрэм журам гэж үгүй. Тиймд яг юуг нэмээгүй болохыг ойлгож, сонгох нь чухал юм.

Аюулгүй байдлын тест

Арьсыг үрэвсүүлэх шалтгаан нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Тиймээс бид нялхсын аюулгүй байдлын шинжилгээ, арьсны харшил, үрэвслийн сорил зэрэг нарийн шинжилгээнд хамрагдсан бүтээгдэхүүнийг санал болгож байна.

2

Өдөр тутмын арчилгаа

Хааяа нэг онцгойлон тусгай арьс арчилгаа хийх бус, өдөр тутмын амьдралын хэвшил дотроо арьсыг хэт цочроохгүй байж, тогтмол үргэлжлүүлэх боломжтой арчилгааг олж хийх нь чухал юм.

Юуны өмнө, нялх хүүхдийн арьс арчилгааны гурван үндсэн алхамын талаар мэдэж авцгаая.

Арьс арчилгааны 3 алхам

Хүүхдийн савангаар арьсны асуудал үүсгэгч тослог бохирдол, хөлсийг зөөлөн бөгөөд сайтар угаана.

Арьсыг цочроох, үрэвсүүлэх найрлага ороогүй лосьон, тосоор арьсыг чийгшүүлж өгнө.

Нэмэлт бодисгүй угаалгын шингэнээр угаасан сэвсгэр, зөөлөн өлгийгөөр өлгийдөх эсвэл хувцас өмсүүлнэ.