fbpx
Skip to content Skip to footer

Хөөсөн ангижруулагч

Савтай 500мл 21,300₮
Запаас 450мл 17,900₮

Шампунь нь хуйх болон үсийг бага зэрэг шүлтлэг болгон тодорхой хэмжээнд цочроох хандлагатай байдаг. Нимбэгийн хүчлээр хуйх үсийг бага зэрэг хүчиллэг болгох зориулалттай ангижруулагч.

Хөөсөн учраас үсний бүх хэсэгт амархан тархдаг. Ургамлыг бат бөх хүчтэй болгодог бодис целлюлоз нь зайлах үсийг барьцалдуулалгүйгээр үсний гадаргуу дээрх гэмтсэн хэсгүүдэд шингэж, үсийг зөөлрүүлж, гялалзуулна. Үсний гадаргууг гөлгөр намирсан болгосноор самнах үед гэмтэхээс сэргийлнэ.

Орц:  Ус, этанол, нимбэгийн хүчил, натрийн цитрат, PEG-60 бүйлсний тосны хүчил глицерил, поликватерниум-10, гааны тос, лаванда цэцгийн тос, шисо навчны ханд, алтан товч (chamomile) цэцгийн ханд, BG

Онцлог 1

Нимбэгийн хүчлийн хүчээр үсийг зөөлөн болгоно

Аливаа шампунь нь хуйх, үсийг бага зэрэг шүлтлэг болгож байдаг.

arau. Хөөсөн ангижруулагч нь байгалийн гаралтай нимбэгийн хүчлийг ашиглан үс, хуйхны шүлтлгийг тэнцвэржүүлж, бага зэрэг хүчиллэг болгодог.

Үүнээс гадна ургамлын гаралтай ангижруулагч бодисууд, ургамлын целлюлоз нь үсний гэмтсэн хэсэгт шингэн орж, үсийг зөөлөн, гялалзсан болгоно. Үсний гадаргуу толигор болсноор самнах үед гэмтэхээ болинь.

Онцлог 2

Үсний бүх хэсэгт тархдаг хөөсөн төрөл

arau.-гийн ангижруулагч нь хөөсөөр гардаг тул таны үсэнд жигд тархдаг ба асгарах эсрдэлгүй.

Байгалийн анхилуун ургамлын ханд, лаванда цэцэг болон лаймын тос агуулсан тул шинэхэн байгалийн үнэртэй.

*Нярай хүүхдийн үсэнд ангижруулагч хэрэглэх шаардлагагүй.

Онцлог 3

Арьс цочролын тестээр баталгаажуулсан

Гар нүүр, биеийн саван болон бусад гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг синтетик нэмэлт бодис нь мэдээж аюулгүй байдлын хатуу стандартын дагуу хийгдсэн байдаг. Гэсэн хэдий ч хүмүүсийн арьсны онцлог харилцан адилгүй байдаг тул арьсны цочрол үрэвсэл үүсэх тохиолдол багагүй. arau. брэндийн саван нь LAS, синтетик гадаргуугийн идэвхт бодис, синтетик үнэр оруулагч болон өнгө оруулагч, ямарваа нэг хадгалагч бодис агуулаагүй болно. Мэдээж арьс цочролын тест хийн аюулгүй байдлыг баталгаажуулсан. arau. брэндийн саван бол арьсанд үнэхээрийн зөөлөн саванг зорин хийсэн саван юм.