fbpx
Skip to content Skip to footer

Гарын хөөсөн саван

Савтай 300мл 14,100₮
Запаас 500мл 18,200₮

Том бөгөөд дарахад хялбар хөөс шахагчаас гарч ирэх ургамлын гаралтай зөөлөн бөгөөд сэвсгэр хөөс нь таны гарт зөөлөн ба гарын өнцөг бүрээс хир шороог сайтар унаган цэвэрлэнэ. Чийгшүүлэгч ургамал болох шисо болон розмарин навчны ханд агуулсан тул гарын арьсанд маш зөөлөн.

Орц: Ус, калийн савангийн суурь, глицерин, нимбэгийн хүчил, лаванда цэцгийн тос, шохойн тос, шисо навчны ханд, розмарин ханд, BG

 
Онцлог 1

Дарахад хялбар хөөс шахагч

Том хэмжээтэй, дарахад хялбархан хөөс шахагч толгойтой.

Хөөс шахагч толгойноос хөөс гарч ирэх нь хүүхдэд сонирхолтой бөгөөд зугаатай байдаг тул гэр бүлээрээ хамтдаа өдөр бүр гараа угааж хэвшихэд тус болно.

Онцлог 2

Угаах чадвар өндөр сэвсгэр хөөс

Шахуургаас гарч ирэх хөөс нь гарын бохирыг сайтар арилгана.

Угаах үеийн ургамлын анхилуун үнэр нь усанд хөөсний хамт амархан урсдаг тул хоол хүнс бэлддэг гал тогоонд гараа угаахад мөн ашиглахад тохиромжтой.

Онцлог 3

Амархан урсдаг бөгөөд гарын арьсанд зөөлөн

Гар угаах үед усаар хэт их зайлах нь арьсны өөрийн чийгшүүлэгч хэсгийг урсгадаг тул гарын арьс хуурайших шалтгаан болж байдаг.

arau. гарын хөөсөн савангийн хөөс нь усанд хурдан зайлагддаг ба синтетик орцтой гар саван шиг наалдамхай мэдрэмж төрүүлдэггүй.

Мөн, чийгшүүлэгч ургамлын ханд болох шисо болон розмарин навчны ханд агуулдаг.

Онцлог 4

Арьс цочролын тестээр баталгаажуулсан

Гар нүүр, биеийн саван болон бусад гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг синтетик нэмэлт бодис нь мэдээж аюулгүй байдлын хатуу стандартын дагуу хийгдсэн байдаг. Гэсэн хэдий ч хүмүүсийн арьсны онцлог харилцан адилгүй байдаг тул арьсны цочрол үрэвсэл үүсэх тохиолдол багагүй. arau. брэндийн саван нь LAS, синтетик гадаргуугийн идэвхт бодис, синтетик үнэр оруулагч болон өнгө оруулагч, ямарваа нэг хадгалагч бодис агуулаагүй болно. Мэдээж арьс цочролын тест хийн аюулгүй байдлыг баталгаажуулсан. arau. брэндийн саван бол арьсанд үнэхээрийн зөөлөн саванг зорин хийсэн саван юм.