fbpx
Skip to content Skip to footer

Хөөсөн саван шампунь

Савтай 500мл 21,300₮
Запаас 450мл 17,900₮

Ургамлыг бат бөх хүчтэй болгодог бодис целлюлозыг үсийг намираа болгох найрлага болгон хэрэглэсэн. Хөөсөөр гардаг тул хөөсрүүлэх шаардлагагүй ба нарийн ширхэгтэй хөөс нь үрэлтийн улмаас үүсдэг үсний гэмтлийг багасгаж, хуйх болон үс дээрх бохирыг зөөлнөөр цэвэрлэнэ. Арьсанд цочрол бага ургамлын гаралтай савангийн найрлага нь хуйх болон үсийг химийн бодисын стрессээс ангижруулж, үсийг амьд, гялалзсан болгоно. 

Орц: Ус, калийн савангийн суурь, глицерин, нимбэгийн хүчил, поликватерниум-10, гааны тос, лаванда цэцгийн тос, шисо навчны ханд, алтан товч (chamomile) цэцгийн ханд, BG

Онцлог 1

Нарийн ширхэгтэй хөөс нь үрэлтийн улмаас үүсдэг гэмтлийг бууруулна

Хөөсөөр гардаг тул хөөсрүүлэх шаардлагагүй ба нарийн ширхэгтэй хөөс нь үрэлтийн улмаас үүсдэг үсний гэмтлийг багасгадаг давуу талтай.

Нарийн ширхэгтэй хөөс нь хуйх болон үс дээрх бохирыг зөөлнөөр өөртөө шингээн цэвэрлэнэ.

Онцлог 2

Ургамлын хандны хүчээр хуйхыг сэргээнэ

Үрэвслийг дарах үйлчилгээтэй, хуйх болон үсийг чийгшүүлэх шисо болон chamomile цэцгийн ханд агуулсан.

Анхилуун байгалийн чийгшүүлэгч ургамал болох лаванда цэцгийн тос болон лайм жимсний тосыг агуулсан тул байгалийн сэргэг шинэхэн үнэрийг мэдрэх болно.

Онцлог 3

Арьс цочролын тестээр баталгаажуулсан

Гар нүүр, биеийн саван болон бусад гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг синтетик нэмэлт бодис нь мэдээж аюулгүй байдлын хатуу стандартын дагуу хийгдсэн байдаг. Гэсэн хэдий ч хүмүүсийн арьсны онцлог харилцан адилгүй байдаг тул арьсны цочрол үрэвсэл үүсэх тохиолдол багагүй. arau. брэндийн саван нь LAS, синтетик гадаргуугийн идэвхт бодис, синтетик үнэр оруулагч болон өнгө оруулагч, ямарваа нэг хадгалагч бодис агуулаагүй болно. Мэдээж арьс цочролын тест хийн аюулгүй байдлыг баталгаажуулсан. arau. брэндийн саван бол арьсанд үнэхээрийн зөөлөн саванг зорин хийсэн саван юм.