114 жилийн түүхт Мацуй Шүзо
Мацуй Шүзо ХБХК нь 1910 онд үүсгэн байгуулагдсан 114 жилийн түүхтэй Японы архи үйлдвэрлэгч. Япон цагаан будааны сакэний үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө виски, үмэшю, шар айраг, жин, цагаан архи үйлдвэрлэж байна.
Таашаан хүртэх, амтархан шимэх, сэтгэл хөдөлгөх сархад хийхийн төлөө сэтгэл зүрхээ зориулсан Мацуй Шүзогийн сархадыг бид танд хүргэж байна.
Жинхэнэ Япон виски
Мацуй Шүзогийн вискиний үйлдвэр нь Япон тэнгистэй залгах Тоттори мужийн Дайсэн уулын бэлд орших Күраёши хотод байдаг. Дайсэн гэх үг нь “Их хайрхан”, Күраёши гэх үг нь “Сайхан амьдрах” гэсэн утгыг илэрхийлдэг. Их хайрханы бэлд амар сайхан амьдрах гэх утга агуулга нь идээний дээж сархад үйлдвэрлэхийг бэлэгшээсэн мэт.
Вискиний амт чанар нь хэрэглэж буй ус, дарж буй газрын цаг агаар болон торхноос шууд хамаардаг. Дайсэн уулын гүний ус нь зөөлөн амтыг бий болгож, Япон тэнгисийн харьцангуй ширүүн цаг агаар нь боловсруулалтыг хурдасгаж байдаг онцлогтой. Вискиний төрлөөс хамааруулан мизунара (Япон царс), сакура мод болон усан үзэмний дарс дарсан торх хэрэглэснээр онцгой амтыг гарган авдаг болно.
Олон улсад үнэлэгдсэн чанар
Мацуй Шүзогийн виски болон бусад архи нь Япон амт, чанарыг агуулсан хэмээн олон улсад өндрөөр үнэлэгдэж, сүүлийн жилүүдэд World Whiskies Awards, International Spirits Challenge, International Wine and Spirit Competition, Awards, The San Francisco World Spirits Competition, Ultimate Spirits Challenge Awards зэрэг олон улсын тэмцээнүүдэд тогтмол өндөр үнэлгээ авч байна.
Kurayoshi Whisky
Hakuto Gin
San-in Whisky
Kurayoshi Single Malt
Matsui Whisky Umeshu
Kurayoshi 18 Years
Мацуй брэндүүд
* Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.
* Дээрх бүтээгдэхүүнүүдийг Мүсүби ХХК-ны дүү компани болох Инфинити Капитал ХХК албан ёсны эрхтэйгээр борлуулалт хийдэг болно.